Л.Болд: Дуугаа хураагаад, чимээгүй болно гэж бодож байгаа бол горьдсоны гарз
УИХ-ын өнөөдрийн /2017.01.11/ нэгдсэн чуулганаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.Энэхүү төсөл нь Алдартай цолтой ахмад настанд төрөөс тэтгэмж олгох болсонтой холбогдож олгох нэмэгдлийн асуудлыг зохицуулах юм.
УИХ-ын гишүүн Л.Болд төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлээ. Тэрээр үгийнхээ эхэнд татварын нэмэгдэл дээр байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь хуультай холбогдуулан Үндсэн хуулийн асуудлыг хөндсөн юм.
УИХ-ын гишүүн Л.Болд
Үндсэн хууль баталсан депутатууд болон бага хурлын гишүүдийг энэ нэмэгдэлд хамруулж байна. Үүнийг зөв гэж үзэж байна. Гэхдээ төрийн халамжид хамрагдсан гээд дуугаа хураагаад, чимээгүй болно гэж бодож байгаа бол горьдсоны гарз шүү.
Бид үгээ дуугарна, үгээ хэлнэ, Үндсэн хуулиа хамгаална. Янз бүрийн зөвлөгөө, зөвшилцөө нэрээр Үндсэн хуульд халдах гэж байгаа бол тийм зүйл байхгүй шүү дээ.
Өчигдөр Дэгийн хуультай холбоотой Анхны бага хурлын гишүүд, УИХ-ын гишүүдийг цуглуулаад зөвлөгөөн хийсэн. Энэ үеэр би энэ хардаж байгаагаа илэрхийлсэн. “Та нар нэг зөвлөгөөн хийхээрээ дараа нь хачин хууль гаргадаг. Ингэж тогтолцоо эвддэг” шүү гэж. Өчигдөр тэр хүмүүс гайхаж байна лээ. Бид нарыг ийм том хүн /УИХ-ын дарга/ цуглуулчхаад УИХ-ынхаа дэгийг яриулаад байх юм. Өөр ярих зүйл байхгүй юу? тийм асуудлаар ярилцмаар байна гэж хэлж байсан. Гэтэл үүний цаад зорилго бол цөөнхийн гишүүд их хурал дээр үг хэлэхийг нь болиулах уу ? л гэж байна.