2018.01.11
Д.Оюунхорол: Тэтгэвэр бодож байгаа итгэлцүүр аргачлалаа өөрчлөх шаардлагатай
УИХ-ын өнөөдрийн /2017.01.11/ нэгдсэн чуулганаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нэн тэргүүнд тэтгэвэр бодож байгаа итгэлцүүр ,аргачлалаа өөрчлөх шаардлагатай. Мөн бага тэтгэвэр авч байгаа иргэдийнхээ тэтгэврийг нэмэхэд анхаарч ажиллахыг хүслээ.
Тойрогтоо ажиллаж байхад иргэдээс тэтгэврийн зөрүүг арилгаж өгөхийг хүссэн хүсэлт их ирдэг.
Олон хүүхэдтэй эрт тэтгэвэрт гарсан ээжүүд маш бага тэтгэвэр авдаг.
Энэ хүмүүс хувь тэнцүүлсэн тэтгэвэр авсан иргэд байдаг. Оны ялгаанаас болж тэтгэвэр бодох,итгэлцүүрийг бодох аргачлалаасаа болоод тэтгэвэр бага авч байгаа иргэд их байна.
Энэ асуудлууд төрийн бодлогоор шийдэх ёстой. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймд тэтгэвэр авч байгаа 381,000 ахмадын тэтгэврийн асуудлыг зайлшгүй нэмэх ёстой.