2017.12.28
Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна
Өнөөдөр /2017.11.28/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Тогтоолын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа.
Хууль зүйн байнгын хороо 2017 оны 12 сарын 26-нд тус төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн байна.