Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц
2017.12.04
Нийтийн сонсголын талаар хэн, юу хэлэв
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудал ойрын хугацаанд шийдэлд хүрсэнгүй.
Түүнийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан
“Б.Хурц гадаадаас хүн хулгайлан авчирч, хууль бусаар үйл ажиллагаа явуулж, амь насыг нь хохирооход хүргэсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх гол ажлыг хийсэн” зэрэг мэдээлэл хийж, УИХ-аар нийтийн сонсгол хийх уриалга гаргасан. Энэхүү уриалгыг одоогоор 30 гаруй гишүүн дэмжиж байгаа гэсэн мэдээлэл бий.
Харин УИХ-ын Тамгын газрын хуульчдын зүгээс Элчин сайд нь УИХ-аас томилдог албан тушаал биш учраас нийтийн сонсгол хийх шаардлагагүй гэдгийг хэлсэн. Мөн Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хурлаар ийтийн сонсгол хийх эсэх асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгийг тус Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн, О.Содбилэг ахлахаар болсон. Уг ажлын хэсгийнхэн энэ долоо хоногт хуралдахаар байсан ч ирц хүрээгүй улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Тиймээс нийтийн сонсгол хийх нь зөв эсэх талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-УИХ-ын дарга М.Энхболд Б.Хурцын асуудлаар томилгооны сонсгол явуулна гэсэн шийдвэр гаргаагүй. Бүтцийн байгууллагаар асуудлыг хэлэлцэнэ гэж алх цохисон. Гэтэл УИХ-ын энэ долоо хоногийн хуваарьт Байнгын хорооны хурлаар байгуулсан Ажлын хэсгийн хурал зарласан байсан. Гэхдээ энэ долоо хоногт нийтийн сонсгол хийхгүй учраас ажлын хэсэг хуралдана гэж байхгүй. Гишүүдийн ирц хүрээгүй юм байна л даа. Нийтийн сонсголыг хийхдээ нээлттэй хийх нь зөв гэж бодож байна. Улсын нууц гэж зарладаг ажлуудаа нээлттэй ярьчихсан. Тиймээс миний хувьд сонсголыг нээлттэй хийх ёстой гэж бодож байна. Гэхдээ улсын нууцтай холбоотойг нь ярихгүй байж болно шүү дээ. Олон түмэнд эргэлзээ төрүүлж байгаа асуудлуудыг нээлттэй явуулах нь зөв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа:
-Би нэг л зүйл хэлье. Хүн төрд ямар албан тушаал хашиж байна, тэр албан тушаалынхаа ёс зүйг заавал сахих ёстой. Тэр сонсголоо хийх, үгүй нь хууль дүрмийн дагуу л явах ёстой. Хамгийн гол нь төрийн нууцтай холбоотой албан тушаал эрхэлж байсан хүн ажлаа өгсний дараа бүх нууцыг дэлгэж болохгүй. Хувь хүний, мэргэжлийн ёс зүйтэй байх ёстой.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:
-Монголын хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, зарчимч байлгахын тулд ийм ажил хийх ёстой гэдгийг Ж.Эрдэнэбат сайдын Засгийн газар огцрох үеэр хэлж байсан. Одоо ч ийм байр суурьтай байгаа. Тиймээс нийтийн сонсгол хийх нь зөв гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: