Ж.Сүхбаатар:Квотыг 20-иос доошгүй хувьд байлгая
2011.11.15

Ж.Сүхбаатар:Квотыг 20-иос доошгүй хувьд байлгая

Монгол Ардын Намын эрхэмсэг хатагтай журмын нөхөд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Мянган эмэгтэйчүүд цугласан байгааг харахад сүр хүч, эерэг мэдрэмж төрж байна. Монголын нийгэм өөрчлөгдөж байна. Ялангуяа Монгол Ардын Нам шинэчлэн зохион байгуулагдаж байна.

XX зуунд Азид үлгэр жишээ болж байсан зүйл бол 1924 онд анхны Үндсэн хуульдаа эрэгтэй, эмэгтэй ялгаварлалгүй сонгох, сонгогдох эрхийг тунхаглан зарлаж, тэр үеэс эхлэн улсын Их, Бага хурал нам төрийн удирдах олон албан тушаалд Монгол Ардын Нам эмэгтэйчүүд манлайлан оролцож байсан. Монгол Ардын Намын эмэгтэйчүүд өнөөгийн нийгэм, улстөр, соёлын амьдралд, улс үндэстний хөгжлийн тэргүүн эгнээнд оролцож ирснийг тэмдэглэн хэлмээр байна. Өнөөдөр XXI зууны босгон дээр бид толинд өөрсдийгөө харж зарим зүйлийг өөрчлөн тодотгох, засаж сайжруулах хэрэгтэй байна. Бид үзэл баримтлалдаа нийгмийн ардчилсан үзэл санааг тунхагласан.

Нийгмийн ардчилал бол шударга ёс, эв нэгдэл, тэгш эрх дээр суурилдаг. Тэгш эрхтэй байхыг номлодог. Монголын нийгэмд байгаа хүн амын 51.7 хувь болсон эмэгтэйчүүд нийгэм, улстөрийн амьдралд бүхий л талаас оролцох оролцоогоор хангагдсан байх учиртай. Энэ бол бидний нийгмийн өмнө хүлээж байгаа үүрэг. Манай намын философи ч үүн дээр суурилдаг. Ази тивийн ардчилсан, үлгэр жишээ орон гэж үзэгдэж байгаа боловч бидэнд хамгийн хангалтгүй байгаа зүйл бол эмэгтэйчүүдийн улстөрийн оролцооны асуудал юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд бид тодорхой алхам хийх хэрэгтэй байна.

Эдийн засгийн эрх мэдэл, Монгол Улсын нийгмийн хөгжлийн үндэс болсон өрх гэр, эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог дэмжих тухай асуудал энэ бүгдийг хуваалцах хэрэгтэй гэхдээ бидний хувьд бодлогын нэг том асуудал үлдэж байгаа нь УИХ-ын сонгуулийн хуульд НАМЭХ, манай намын мянга, мянган эмэгтэйчүүд алхам хийж чадах уу, үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Бид эмэгтэйчүүдийг квотыг дэмжиж байна. Квотыг УИХ-ын сонгуулийн хуульд 15-аас доошгүй хувь гэж явж байгаа. Энэ форумаас гарах зөвлөмжид өөрсдийнхөө хүчийг харуулж дуу хоолойгоо УИХ, Монгол Ардын Намын удирдлагад хүргэх хэрэгтэй. 15 хувь бол бидний хүсч байгаа тоо биш, тийм учраас үе шаттай шийдье. 20-иос доошгүй хувь байлгая, гэхдээ үүнтэй зэрэгцүүлээд 2015 онд 30-аас доошгүй байя гэдэг санал оруулъя гэсэн зөвлөмж гаргахын Та бүхнээс хүсэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.