АН-ын дарга С.Эрдэнэ
2017.10.16

Сөрөг хүчин шүүхээр тогтоогдоогүй мэдээллээр хар пиар явуулж хувь хүний нэр төрд халдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа УИХ-д өргөн барьсан.

Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг түүнийг дэмжих боломжгүйгээ илэрхийлсэн юм. Мөн өнөөдөр энэхүү асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн боловч АН-ын бүлэг завсарлага авсан.

АН-ын дарга С.Эрдэнэ: Нэгэнт УИХ-д байгаа олонхийн бүлэг маань өөрсдөө асуудлыг тавихдаа хэт барьцах, сөрөг хар пиар явуулж хувь хүний нэр хүндэд халдсан, шүүхээр тогтоогдоогүй үйл явдлыг цацсан байдлаар аливаад хандаж байна. Мөн зарим нэг элчин сайдын томилгоотой холбоотойгоор шийдвэрээ татаад байна.