Б.Бат-Эрдэнэ: Томилгоотой холбоотой гажуудал, завхарлыг засах ёстой шүү
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хувь дахар дээлтэй сайд нараас бүрдэж байгаа нь танд таалагдаж байна уу ?
Миний хувьд УИХ-ын чуулганаар ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр өөрийн байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг өөрөө томилоно. Ер нь боловсон хүчний томилгоотой холбоотой энэ гажуудал, завхарлыг засах ёстой шүү.
Ялангуяа нийгэмд үүсээд байгаа тэгш бус шударга ёс алдагдахад хамгийн их түлхэц болж байгаа уул уурхайг ашиглах ажил буруу замаар 20 гаруй жил явлаа. Тиймээс уул уурхайгаас улс оро, ард түмэнд наалдсан, нэмэгдсэн гэхээс илүү цөөхөн гэр бүлийн ашиг завшаан болж байгаа байдалд цэг тавих цаг нь болсон.
Том пүүс компанийн эзэд УИХ болон төрийн эрх барих дээд байгууллагад ороод ирчихсэн, улс төрийн намуудад шивээлээд суучихсан байгаа учир бизнес ,мөнгө, ашиг сонирхолтой холбоотой асуудлуудыг зааглаж төр бизнес хоёрыг ялгана гэж амалсан амлалтаа биелүүлээрэй.