Улсын их хурал хаалттай хуралдаж байна
2017.09.07

Улсын их хурал хаалттай хуралдаж байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхлэлээ. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан горимын санал гаргалаа. Тэрээр

Засгийн газрыг огцруулах асуудлыг хуулийн дагуу хэлэлцэхийг хүслээ. Мөн УИХ-ын дэгийн тухай хуульд Засгийн газрыг огцруулахад зөвхөн Төрийн байгуулалтын байгуулалтын байнгын  хорооны санал дүгнэлтийг хэлэлцэнэ гэж  байгаа. Өөр ямар нэгэн байнгын болон дэд хорооны саналд дүгнэлтийг хэлэлцэж сонсоно гэдэг заалт хуульд байхгүй. УИХ-ын дэгийн тухай хуулийг 38.2-т маш тодорхой хуульчлаад өгчихсөн байгаа. Энэ асуудлаар миний бие өчигдөр УИХ-ын дарга Танд хууль зөрчиж байгаа талаар албан тоотоор хандаж, сануулсан. Тийм учраас энэ асуудлыг хуулийн зөрчлөөр хэлэлцэхээр больё. Зөвхөн Төрийн байгуулалтын санал дүгнэлтээр явуулъя. Энэ горимын санал дээр санал хураалгаж өгнө үү" гэсэн юм.

Харин УИХ-ын дарга М.Энхболд

"Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Тусгай хяналтын дэд хороог хуралдах боломжийг олгож өгөөч гэж  чуулганы хуралдаанаас завсарлага хүссэн. Дэгийн дагуу завсарлагыг өгсөн. Үүний дагуу тусгай хяналтын дэд хороо бидний хэлэлцэж байгаа Засгийн газар огцруулахтай холбогдолтой асуудлаар хуралдсан байна. Тиймээс тус дэд хорооны хуралдааны дүгнэлтийг сонсъё. Дүгнэлтийг сонсохын тулд хуралдааны хаалттай горимд шилжүүлье"  гэв.

Одоо УИХ хаалттай горимоор хуралдаж байна. УИХ ээлжит бус чуулганыг өнгөрсөн 7 хоногт зарласан бөгөөд чуулганы хуралдааныг өнөөдөр хаах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ ээлжит бус чуулганаар "Засгийн газрыг огцруулах" гэсэн ганцхан асуудлыг хэлэлцэнэ.