Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж, Засгийн газрыг огцруулах эсэхийг шийднэ
2016.07.09 - Шинээр томилогдсон Ерөнхий сайдын УИХ-ын дарга хүлээж авч баяр хүргэв
2017.09.06

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж, Засгийн газрыг огцруулах эсэхийг шийднэ

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр /2017.09.06/ 10.00 цагт эхлүүлэхээр товложээ.

Чуулганаар Засгийн газрыг огцруулахаар асуудлыг хэлэлцэх юм.  Энэхүү төслийг МАН-ын 30 гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан билээ. 

УИХ-ын дэгийн дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх ёстой. Үүний дагуу өнгөрсөн 7 хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан. Байнгын хорооны гишүүдийн олонх нь Засгийн газрыг огцруулах шаардлагагүй үзсэн  юм.  Мөн УИХ-ын дэгийн дагуу байнгын хорооны шийдвэрийг долоо хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой. Тиймээс УИХ-ын чуулган өнөөдөр хуралдаж, Засгийн газар огцрох эсэх асуудлыг хэлэлцэх юм. 

Одоогоор Засгийн газрын огцруулах гишүүдийн тоо 2-оор нэмэгдэж, 32 болсон гэх мэдээлэлтэй байна.