УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
2017.07.10

Д.Лүндээжанцан: Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох шаардлага байна уу?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар /2017.07.10/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Сонгуулийн Ерөнхий хорооноос асуулт асуулаа. 

Д.Лүндээжанцан: Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны санал хураалтад гурван нэр дэвшигчээс хэн нь ч олонхийн санал аваагүй учраас дахин санал хураалт боллоо. Ер нь цаашид засаглалын эрх мэдлийг төгөлдөржүүлэх, сонгуулийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох тал дээр СЕХ ямар байр суурьтай байна?

Ч.Содномцэрэн: Сонгуулийн хуулийг тус тусад нь ялгах нь зүйтэй

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга 

Бид өмнө нь ч энэ тухай саналаа өгч байсан. Сонгуулийн тухай хуулиар УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад алдаа дутагдал их гарч байгаа учраас засаж сайжруулах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-д удаа дараа хүргүүлж байсан. Тиймээс УИХ энэ асуудлыг авч хэлэлцэн, Сонгуулийн хуулийг тус тусад нь гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.