Усан замын тээврийн тухай хууль 14 жилийн дараа шинэчлэгдлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.25/ Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 72,5 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа.
2003 онд батлагдсан уг хууль батлагдсанаас хойш улс орны нийгэм, эдийн засгийн харилцаанд ихээхэн өөрчлөлт орсон ч одоог хүртэл усан замын тээвэрлэлтийг зөвхөн аялал жуулчлалын зорилгоор ашиглаж ирсэн.
Тэр хэрээр энэ салбарт бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэж, усан замаар хүн тээвэрлэх явцад хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх тохиолдол цөөнгүй гарч байгаатай холбогдуулан усан замын тээврийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тулгарчээ.
Мөн усан замын тээврийн хэрэгслийн зогсоол, усан замын тээврийн хэрэгсэл жолоодогч болон зорчигчийн даатгалын асуудлыг тодорхой болгох хэрэгтэй байгаа учраас хуулийг шинэчлэх найруулсан байна.