Усан замын тээврийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Усан замын бүс нутаг Хөвсгөл, Сүхбаатар онгоц
2017.02.03

Усан замын тээврийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

2017 оны 2 сарын 3 ны УИХ-ын Нэгдсэн чуулганаар Усан замын тээврийн тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Мөнхбаатар, Д.Сарангэрэл гишүүн асуулт асууж хариултаа авлаа. Үүний дараа УИХ-ын гишүүн Г.Лүндээжанцан, Л.Энх-Амгалан нар үг хэллээ.

Санал хураалтаар нийт 50 гишүүний 33 нь хуулийн төслийн үзэл баримтлалыг 66 хувийн дэмжлэгтэйгээр Усан замын тээврийн тухай хуулийн төсөл болон Байгаль орчны тухай хуулийн төсөлд өөрчлөлт орох тухай хуулийн төсөл зэргийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.