Эмэгтэйчүүдийн ядуурлыг бууруулж, бага орлоготой иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд олон улсын туршлагыг хэрэгжүүлье
Монгол Ардын намын Бага хурлын IIIхуралдаандУИХ-ын гишүүн,НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхоролын хэлсэнүгийг хүргэж байна.
Юуны өмнө Бага хурлын гишүүдийнхээ энэ өдрийн амгаланг айлтгая.
Өнөөдрийн Бага хурал түүхэн, чухал асуудлыг хэлэлцэж байна гэж ойлгож байна. МАН-ын шинэчлэлээс нийгмийн шинэчлэл, хөгжлийн асуудал шууд хамаардаг бодит үнэнтэй хэн ч маргахгүй гэж бид ойлгодог. Нийтийн эрх ашгийг дээдэлсэн, амьдралд, үнэнд ойр, шийдвэр гаргаж, цаг үеийг мэдэрсэн, ирээдүйгээ зөв харсан замналыг манай намаас ард иргэд байнга хүлээж байдаг. Нийгмийн хандлага ч ийм байна. МАН-ын III Бага хурлын илтгэл, «Ард түмний хөгжлийн хөтөлбөр»-ийг боловсруулсан ажлын хэсгийн
гишүүдийн танилцуулгаас ч энэ бүхэн харагдаж байна. Хөгжлийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг тодорхой үе шаттай явагдаж, «Ард түмнээ сонсох аян»-аар бүх аймаг, орон нутагт зохион байгуулахад оролцсон намын анхан шатны байгууллагын дарга нар, аймгийн, сумдын намын дарга нар, МАН-ын хэрэг эрхлэх газрын аппаратын ажилтнууд бүгд идэвх чармайлттай оролцсон. УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа МАН-ын гишүүд ч энэ арга хэмжээнд санаачилгатай оролцож, ард түмнийхээ амьдралын гүнээс ард иргэдийнхээ үнэн үгийг сонсож , бодит хөрсөн" дээр буусан хөтөлбөр болж чадсан байна.
Монгол Улсын хөгжилд эдийн засгийн өсөлт бодитой байгааг судалгааны үр дүн урьдчилан бидэнд харуулж байна. Шинжлэх ухааны үндэстэй тоо баримт судалгааны дүнг хөтөлбөрт оруулснаараа бас онцлог байсан. Энэ хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэх үйл явцад НАМЭХ эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг бүхий л шатанд сонссон. Төрийн бус байгууллагууд, эрдэмтэн эмэгтэйчүүд, нийг-мийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн төлөөлөл хөтөлбөрийг хэлэлцэж, саналуудаа НАМЭХ хөгжлийн хөтөлбөрт тусгуулсан юм. Хөтөлбөрийн хэлэлцүүлгүүд нам ард түмний амьд холбоог бэхжүүлэхэд их үр дүнтэй арга хэмжээ байсан. «Ард түмнээ сонсох аян»-аар ажиллаж байхад биднээс ард түмэн маш их зүйл харж, хүлээж байгаа нь харагдсан. Манай намын 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийн үр дүн, удахгүй болох 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс иргэд олон зүйлийг харж, хүлээж байгаа. Монгол Ардын нам богино хугацаанд үр бүтээлтэй, хурдтай, хариуцлагатай ажиллах шаардлага байна. Мөрийн хөтөлбөрийн биелэлтийн асуудлаар Засгийн газар, МАН-ын бүлэг, УИХ дахь гишүүд маш идэвхтэй ажиллаж байгаа ч зарим нэг зүйл дээр бид бас тодорхой ахиц дэвшлийг энэ богинохон хугацаанд хийх шаардлагатай болов уу. Хөтөлбөртэйгээ зэрэгцээд нэн түрүүнд цаг хугацаа хожиж хийх ёстой олон асуудал байгаа байх гэж хүлээж харж байгаа.
Иргэдийнхээ тавьсан ажил хэрэгч санал санаачилгыг бид хэрэгжүүлэх ёстой. Намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 87 бараг 90 орчим хувьтай байна гэж ярьж байгаа. Гэхдээ Улсын Их Хурал, Засгийн газар хамтарч, хамтдаа шийдвэрүүдийг гаргаасай гэж хүсэж, хүлээж байгаа тодорхой асуудлууд дээр санал хэлье гэж бодсон юм. Нэгдүгээрт: Одонтой эхчүүдийн асуудал, одонтой ээжид нэг сая төгрөг, II одонтой ээжид 500,000 төгрөг өгнө гэж манай намын мөрийн хөтөлбөрт туссан. Олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах тухай хуулийг Улсын Их Хурлаар батлахдаа дөрөв ба зургаан хүүхэдтэй ээжүүд одон авдаг хэлбэрийг баталж чадсан. Энэ нь Монгол Улсын хүн амын хөгжлийн бодлогод үнэтэй хувь нэмэр болсон. Ээж нь үр хүүхэд төрүүлж, улсдаа иргэн болгож өсгөж хүмүүжүүлсэн нөр их хөдөлмөрөө үнэлүүлсэн байхад баярлахгүй байгаа үр хүүхэд, гэр бүл гэж байдаггүй юм байна лээ. Одоо харин нэг сая төгрөгийг нь 500 мянган төгрөгтэй нь тухайн өрх гэр бүлийн зардлыг хуваалцахад дэмжлэг болгон урамшуулал хэлбэрээр өгчих юм бол манай намын мөрийн хөтөлбөр 100 хувь энэ асуудалд биелнэ.
Хоёрдугаарт: Тэтгэврийн зөрүүг арилгахыг мянга мянган ахмад хүлээж байгаа. 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон 160,000 хүний асуудлыг Их Хурлаар хэлэлцэхээр МАН-ын бүлгийн ажлын хэсэг ажиллаж байна. Энэ асуудал тодорхой шийдэлд хүрч чадахгүй бай-на. Тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж чадаагүй байгаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил бид хуулийн төсөл санаачлаад өргөн барьсан. Тэтгэврийн шинэчлэлийн тогтолцооны асуудлаа дараа нь ярья, одоо тэтгэврийн зөрүү-гээ арилгах асуудлаа шийдвэрлэх саналтай байгаа. Мөн бүсийн нэмэгдлийг олгож, хот хөдөөгийн ялгааг арилгая, баруун бүсийн хөгжлийг дэмжье, хот руу нүүж байгаа их нүүдлээ зогсооё гэвэл бүсийн нэмэгдлээ бий болгож, хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах боломж бололцоог шийдвэрлэнэ. Бүсийн нэмэгдлийг эдийн засгийн тооцоо судалгаатай гаргах хэрэгтэй байна. Бүсийн нэмэгдэл олгох эрх Монгол Ардын намын Засгийн газарт бий. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд тодорхой ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна.
Гуравдугаарт: Сумдын хөгжлийн нэгдсэн стандартыг бий болгоё. «Шинэ сум» гэсэн төслийг хэрэгжүүлье гэсэн саналыг Засгийн газраас гаргасан. Хөдөөгийн сумын сургууль, цэцэрлэг, соёлын төв гэсэн нийгмийн үйлчилгээний төрийн байгууллагуудыг нэг стандарт загвартай болгочихвол бид өнөөдөр сургуулийн барилга засварлая, цэцэрлэгийн байр барья гэдэг асуудал ярихгүй. Хөгжлийн бодлогын түвшинд яриад шийдэж чадах юм бол энэ асуудал шийдэгдэнэ гэж бодож байна. Олон эмэгтэйтэй уулзан ярилцаж байхад миний үр хүүхдэд бусад хүүхэдтэй ижил түвшний боловсрол олгох нөхцөлийг бүрдүүлж өгөөч гэсэн санал нийтлэг байсан. Боловсролын салбарт аав ээж нарын тавьж байгаа том мөрөөдөл бол ерөнхий боловсролыг ижил түвшинд олж авах боломж юм. Улаан-баатар хотод сурч байгаа хүүхдийн эрх хангагдаж байна, хөдөөд боломжгүй байгаа. Энэ асуудалд онцгой анхаараач, сургалтын хөтөлбөрийг нь өөрчилж өгөөч, үнэхээр Кембрежийн стандартыг хэрэгжүүлж байгаа юм бол Улаанбаатар хотод сурч байгаа дөрөвдүгээр ангийн хүүхэд, хөдөөгийн суманд сурч байгаа дөрөвдүгээр ангийн хүүхэд хоёр яг ижил хэмжээний сургалтын агуулга, стандартыг авч байх хэрэгтэй байна. Ядуурлыг бууруулах тухай 20 жил ярьсан. Ядуурлын хэмжээ 39,7 хувиас буухгүй байгаа тухай өнөөдөр намын даргын илтгэлд тусгагдсан. Яаж ядуурлаас ангижрах юм бэ гэдэг арга замыг бид олон улсын туршлагаас судалж, шийдвэрлэх шаардлагатай байна гэж боддог. Улс орны эдийн засгийн хөгжил өрх гэрийн амьдралд яаж эергээр нөлөөлөхийг олон мянган хүн хүлээж байна. Орлого багатай иргэдийг дэмжиж, барьцаа хөрөнгө шаардахгүй, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгож ядуу байгаа, юм хийх чадвартай иргэддээ дэмжлэг үзүүлэхийг манай НАМЭХ-ноос зохион байгуулсан «Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө-2011» 1000 эмэгтэйчүүдийн форумаас дэвшүүлэн тавьсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд энэхүү форумын арга хэмжээнд урилгаар оролцохдоо бага орлоготой иргэд, эмэгтэйчүүдийг дэмжих банкийг байгуулахыг дэмжье, тусалъя, барьцаа хөрөнгөд төрөөс дэмжлэг үзүүлдэг байя гэсэн. Энэ асуудлыг сонгуулийн өмнө шийдвэрлэчихвэл хүн амын 51,4 хувь болсон эмэгтэйчүүдийн ядуурлыг бууруулж, зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй бага орлоготой иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд тус дэм болох юм. Олон улсын энэхүү туршлагыг хэрэгжүүлээсэй гэж бодож байна.
Баярлалаа.