-Эхэд урамшуулал олгох зайлшгүй шаардлага байна уу. Өмнө нь шинээр төрсөн хүүхдэд мөнгө олгодог. байснаа Хүний хөгжил сангийн хууль батлагдсанаас хойш больсон. Зөвхөн эх, хүүхэд бус нийт монголчууд энэ сангаас урамшуулал авч байгаа шүү дээ?
-Монголын хүн амд "цонх үе" гарах гээд байгаа. Ойрын 8-15 жилд хөдөлмөрийн насны хүний тоо хангалттай түвшинд байна. 15 жилийн дараагаас хүн ам хөгшрөх явц хурдтай болж, хөдөлмөрийн насны хүн амын дутагдалд орно гэсэн судалгаа гарсан. Тийм учраас хүн ам зүйн бодлогоо эргэн харах шаардлага гарч байна. Ийм зорилгоор Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд санаачилсан. Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийг 2006 онд баталсан. Уг хуулийн дагуу хүүхэд бүрт сар болгон 3000, улиралд 25 мянга, шинээр төрсөн хүүхдэд 100 мянган төгрөгийн урамшуулал олгож байсан. Энэ нь өрх, иргэний амьжиргааны түвшинд нэмэр болж, хүүхэд төрүүлэх нь нэмэгдсэн.2009 онд Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсанаар эх, хүүхдийг дэмжсэн зохицуулалт үгүй болсон.
Түүнээс хойш эхчүүд төрөх нь буурсан гэж үздэг. 2009 онд улсын хэмжээнд 68.735 эх төрж байсан бол 2010 онд 62.942 болсон. Төрөлтийг дэмжсэн арга хэмжээ авахгүй бол 2025 он гэхэд хүн амын жилийн дундаж өсөлт 0.9 хувь болж буурах тооцоо бий. Хүн амаа өсгөхийн тулд эхэд урамшуулал олгодог тогтолцоог бий болгох хэрэгтэй. Олуулаа байх тусам улс орон хөгждөг. ОХУ-ын жишээ байна. Таван хүүхэд төрүүлж өсгөсөн өрхөд орон сууц олгодог. Австри улс хүүхэдтэй гадаадын гэр бүлийг өөрийн иргэншилдээ авч байна. Америкт шинээр төрсөн хүүхдэд тодорхой хэмжээний тэтгэлэг өгөхөөс гадна сар болгон хүнсний хэрэглээнд нь зориулж 300 доллар олгодог. Төрөлтийг дэмжсэн урамшууллын энэ мэт хэлбэр олон оронд хэрэгждэг. Тийм учраас эхэд урамшуулал олгох хуулийн төсөл санаачлан боловсруулсан. НББСШУБХ-гоор хэлэлцэхийг дэмжсэн. Чуулганаар хэлэлцэх гэтэл АН-ын бүлэг завсарлага авчихлаа. Уг нь улстөржмөөргүй байгаа юм.-Хуулийнхаа үзэл баримтлалыг танилцуулах уу. Эхэд урамшуулал олгохдоо ямар болзол тавих вэ?
-Гурван хүүхэд төрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь буюу 70.200 төгрөг олгоно. Найм ба түүнээс дээш хүүхэд төрүүлбэл 280.800 төгрөгөөр сар бүр урамшуулах юм.-Хүүхэд бүрийн тоогоор өгөх үү. Тухайлбал, гурав дахь хүүхдээ төрүүлсэн бол 210.600 төгрөг олгоно гэсэн үг үү?
-Үгүй, зөвхөн эхэд сар бүр доод тал нь 70.200 төгрөг олгоно. Хүүхдийн тоо нэмэгдэх тусам урамшууллын хэмжээ өсөх юм. Найман хүүхэд төрүүлсэн эхэд сар бүр 280.800 төгрөг олгоно гэдэг бага тоо л доо.-Улсын төсвөөс их мөнгө гарах нь дээ. Хөрөнгийн эх үүсвэр байна уу?
-Тооцоо, судалгаа. хийсэн. Биднийг сонгуульд зориулж шоу хийлээ гэж АН-ынхан яриад байгаа. Тэгж үзэж байгаа бол хуулийг сонгуулийн дараагаас хэрэгжихээр зохицуулж болно. Уг нь нэг өдрийн өмнө ч болов хууль үйлчлээд эхэлбэл эхчүүд л баярлана. Жилдээ 30 тэрбум 500 сая төгрөг зарцуулах юм. Бид малдаа жилд 80-аад тэрбум, ноос, ноолуурын урамшуулалд 30 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Эхчүүддээ жилдээ 30 тэрбум төгрөг зарцуулахад юунд нь харамсах юм бэ.-Монголчууд олуулаа болох тусам сайн л даа. Урамшууллын ийм хэлбэр бий болсноор хүн ам төдөн хувиар өснө гэсэн магадлал байна уу?
-Шинээр төрсөн хүүхдэд 100 мянга, сар бүр 3000 төгрөгийн урамшуулал олгодог байх үед төрөлт нэмэгдсэн юм билээ. 2000 оны тооллогоор Монголын хүн ам хоёр сая 273 мянга байв. Энэ нь өмнөх арван жилээс 14.9 мянгаар буурсан үзүүлэлт. Эхэд урамшуулал олгож эхэлснээр хүн ам 2.2 орчим хувиар өснө гэж тооцож байгаа. Урамшуулал бий болгосноор хоёр хүүхэдтэй айл гурав дахь хүүхдээ төрүүлэх эрмэлзэлтэй болно. Гурваас дээш хүүхэдтэй байхыг өвөг дээдэс маань эрмэлздэг байв. Гурваас дээш хүү төрүүлсэн бэрийг "дархалдаг" сайхан уламжлал монголчуудад бий. Эхийн ариун нандин хөдөлмөрийг ч бид ойлгож үнэлэх ёстой. Монголчууд олуулаа байж л хөгжинө. Бид 2.7 саяулаа. Өргөн уудам газар нутагтай. Дэлхийн анхаарлын төвд ороод ирлээ. Ирээдүйд ажиллах хүчин дутагдана. Хот руу тэмүүлсэн нүүдлээс болж зах хязгаар нутаг маань эзгүйрч эхэллээ. Ийм үед төрөхийг дэмжсэн бодлого, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдээ урамшуулдаг хуулийн тогтвортой орчин зайлшгүй хэрэгтэй байна. Гэр бүлийн орлого багаас л төв рүү тэмүүлж, хүүхэд гаргахаас шантрах болсон гэж дүгнэж болно. Эхэд урамшуулал олгохыг манай эрчүүд дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа.-Ерөнхийлөгч маань олуулаа болъё гэж уриалаад байгаа шүү дээ.
-Олуулаа болъё, гадаадад гарсан эх орон нэгтнүүд минь хүрээд ир гэж төрийн тэргүүн уриалж байна. Ерөнхийлөгч намайг дуудаж уулзаад эхэд урамшуулал олгох хуулийн агуулгатай танилцаад дэмжиж байгаагаа хэлсэн. Бидний төсөлд Ерөнхийлөгч саналаа өгнө гэсэн. МАН, Ерөнхий сайд дэмжиж байгаа.-Та бидний ээжүүд урамшуулалд яаж хамрагдах юм. Ээж маань таван хүүхэд төрүүлж өсгөсөн хүн байдаг. Ийм эхчүүд яах вэ?
-Ийм эхчүүд хамрагдана. Хуул гарахаас өмнө олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд нэг удаагийн урамшуулал олгоё гэж байгаа. 140400 төгрөгийг нэг удаа олгохоор ярьж байгаа. Одонтой эхчүүд хуулийн дагуу урамшууллаа тусдаа авна.-Бямбацогт гишүүн бас эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл санаачилсан. Эдгээрийг нэгтгэж болдоггүй юм уу?
-Бямбацогт гишүүн гурав дахь хүүхдээ төрүүлсэн эхэд 300 мянга, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой эхчүүдэд нэг удаа 500 мянгаас нэг сая төгрөг өгдөг байя гэсэн төсөл санаачилсан. Хоёр намын хамтран ажиллах гэрээнд ч энэ тухай заасан. Гэтэл АН гэрээнээсээ татгалзчихлаа. Эхчүүддээ намын бодлогоор хандмааргүй байна. Биднийг сонгуульд зориулж халамжийн хууль гаргах гэлээ гэж АН-ыхан шүүмжилж байгаа. Эхэд урамшуулал олгох хуулийн төслийг боловсруулах ажил хоёр жилийв, өмнөөс эхэлж, төслийг 2011 оны долдугаар сарын 6-нд УИХ-д өргөн, барьсан юм шүү дээ.Нийтлэлч
Го.Энхтөр
Эх сурвалж
Өнөөдөр сонин
Го.Энхтөр
Эх сурвалж
Өнөөдөр сонин