Д.Оюунхорол: Хэдэн халтар хүүхэдтэйгээ үлдсэн 83 мянган эх бий
2012.01.09

Д.Оюунхорол: Хэдэн халтар хүүхэдтэйгээ үлдсэн 83 мянган эх бий

УИХ дахь АН-ын бүлэгсонгууль дуустап манайулсын халамжийн бодлогогал алдахгүй гэсэн байрсууриа илэрхийлээд буй.Харин МАН-ын нэр бүхийгишүүд Монголын 70хувьд чиглэсэн халамжийнбодлогыг хэрэгжүүлэхэдшаардлагатайхууль эрхзүйнорчин Эхэд урамшуулал олгох хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос тодрууллаа.

-Эхэд урамшуулал олгох хуулийн  төслийг  батлах үндэслэл  байхгүй  гэж АН-ын бүлэг үзээд байгаа?

-Орчин цагт амьдрахад хэцүү болсон. Ялангуяа эхэд. Бидний идэж ууж байгаа хоол хүнс төдийлөн эрүүл байж чадахгүй байна. Агаарын бохирдол ч ихэслээ. Эх хүн хүүхдээ хөхөөрөө цатгаж чадахгүй байгаа. Тиймээс эхийн хэрэглэж байгаа хоол хүнс, орчин эрүүл байх шаардлагатай. Харин эрүүл хүнс хэрэглэж, эрүүл аж төрөхөд манай улсын дундаж орлоготой айл өрхийн төсөв санхүү яагаад ч хүрэхгүй байгаа нь үнэн.

Тэгээд ч хүүхэд төрүүлж байгаа гэр бүлийн насжилтыг харахад ихэнх нь залуу гэр бүл, хөл дээрээ баттай зогсож чадаагүй л байдаг.

Тийм учраас бид ядаж 0-3 нас хүртэл нь хүүхдээ өсгөхөд нь зориулж эхэд тэтгэлэг, урамшууллын олгочихмоор байна. Залуучууд орон байртай болмоор байна. Бас үр хүүхдээ өсгөх хэрэгтэй. Ажилтай залуу байлаа ч гэсэн аягүй бол байрны зээлд хамрагдаад цалингаа банкны хүүнд өгч л байгаа. Бид бодит амьдралтай ойр бодлого гаргахыг хичээж байна. Монгол улсын эдийн засгийн өсөлт 25 хувь хүрэхэд хийнэ гэж ярьж байгаа зүйл огт биш. Ер нь хүн ам зүйн бодлогоо дэмжиж, төрсөн эхээ урамшуулдаг дэлхий нийтийн олон арга хэлбэр бий. Хүүхэд төрүүлснийх нь төлөө 70 мянган ам.доллар өгдөг улс орон ч байна.

-Хуулийн төсөлд гэр бүлийн гишүүн бүр өмчийн эзэн байхаар тусгасан байсан?

-Эрчүүдийн дургүй сэдвийг хөндөж, үүнийг хуульчлах хуулийн төсөл өргөн бариад байгаа. Гэр бүл салах үед хүүхдийн өмчлөх эрх хадгалагдаж чадахгүй байна. Нөгөө талд гэр бүлийн хариуцлага гэдэг зүйл орхигдсоор байна. Ихэнх тохиолдолд аав нар гэр бүлээ орхиж байгаа юм.Харин ээж нар хүүхдээ асраад өрх толгойлох явдал манай нийгмийн нийтлэг дүр төрх боллоо. Хэдэн халтар хүүхэдтэйгээ үлдсэн 83 мянган эмэгтэй бий. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь гэр бүлийн нийгмийн задралд анхаарлаа хандуулах ёстойг харуулж байна. 20 жил яриад шийдэж чадаагүй энэ байдлыг Гэр бүлийн тухай хуульд хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар шийдэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл өмчлөх эрхийг өрхийн гишүүн бүрт ногдуулж өгөх шаардлагатай. Нэг гэрийн хоёр үнэхээр сэтгэл санаа таарахгүй салах дээрээ тулахад тус айлын гишүүн бүр тухайн өрхийн нийт өмчийн тодорхой хувийн эзэн байх хэрэгтэй. Таван ам бүлтэй айлын өмч тэр тавд бүгдэд нь ногдох ёстой. Энэ асуудлыг Гэр бүлийн тухай хуульд тусгасан. Ингэснээр гэр бүлийн хариуцлага гэдэг ойлголт сайжирна.

-Хавтгайрсан халамж гэдэг шүүмжлэлийг хэн хүнгүй яриад байна. Ер нь та энэ ойлголт дээр ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь манай халамжийн бодлого ямар ч замбараагүй, ар өврийн хаалгаар хаана ч хамаагүй олгогдож байгааг би хувьдаа эсэргүүцдэг. Халамж хавтгайрлаа гэдэгтэй санал нэг байдаг. Хөдөлмөрийн чадвартай, эрүүл саруул залуучууд хүртэл группын мөнгө авч байгаа. Нийгмийн 20 хувийнх нь амьдрал баталгаатай төвшинд хүрсэн гэж үздэг. Нэгэнт амьдрал тэгширчихсэн тэр 20 хувийг халамж шаардлагатай хэсгээсээ зааглах хэрэгтэй. Тэд барьцаад байхгүй нь ойлгомжтой. Тиймээс үнэхээр шаардлагатай хэсэгт манай төр халамжийг өгсөн шиг өгдөг байх хэрэгтэй.

-Таныхаар бол өгсөн шиг өгөх ёстой нийгмийн хэсгийг эх, хүүхэд гэж ойлгож болох нь ээ. Сонгуулийн өмнөх танай намын шоу гэлцээд байгаа шүү дээ?

-Өгсөн шиг өгч тодорхой хугацаанд халамжлах ёстой хэсэг яах аргагүй мөн. Өнөөдөр манай хүн ам өсөхгүй байгаа гол шалтгаан бол хүүхэд гаргах насныхны амьжиргааг дэмжих бодлогыг хийхгүй байгаатай холбоотой. Монголын үрс маш олон болох хэрэгтэй. Таван сая хүрмээр байна. Цаашлаад арван сая болмоор байна шүү дээ. Гэтэл юм болгоныг хараар будаад, халамж хавтгайрлаа гээд байх юм. Бид юмыг тал талаас нь харж, хувь хүний амьдралд хэрхэн тусах вэ гэдэгт анхаармаар санагдах юм. 26 настай, хоёр хүүхэдтэй залуугийн амьдралын бодит дүр зургийг хар л даа. Авч байгаа цалин, амьдралын өртөг хоёрын хоорондын зай ямар байгааг хүн болгон мэдэж байгаа шүү дээ. Манай улсын нийт хүн амын 70 хувь нь залуучууд. Тэдний амьдралыг эх, хүүхдээр дамжуулж дэмжих гээд байна. Адгийн наад зах нь хүүхдийн чивхэндээ санаа зовохгүй болчихвол энэ өөрөө бодит дэмжлэг шүү дээ. Гурван жил үр хүүхдээ өсгөх мөнгөнд санаа зовохгүй амьдралдаа анхаарах боломжийг олгох гэж зүтгэж байна. Тиймээс энэ хуулийн төслийг хэн нэгэн улстөрийн нам, хувь хүнд битгий хаяглаач гэж хүсмээр байна. Ер нь бол МАН-ын үндсэн зорилго бол нийгмийн дунджаас доош төвшинтэй айл өрх, хүн амыг дэмжих зүүний төвтэй үзэл баримтлал. Тиймээс нам энэ ажлыг хийх нь зүйн хэрэг.

УИХ-ын гишүүд төрөл бүрийн хууль байнга л санаачилж байдаг шүү дээ.

Энэ хуулийн хувьд цаг хугацаа нь сонгуулийн өмнө таарчихлаа. Гэхдээ хэрэгжүүлэх хугацаа нь яг одоо биш. Төсөв мөнгө хэлэлцэх үед эрхзүйн орчин нь бэлэн болсон байх үүднээс л ажиллаж, оруулж байгаа хэрэг. Яахав сонгуулийн үеэр нэмэх оноо татах гээд байна гэж бодоод хардаад байгаа бол сонгуулийн дараа оруулж болно. Гэхдээ л Монголын ядуурал 35 хувьтай байна гэсэн статистик тоо гарчихаад байхад сонгууль бодож, ажилд чөдөр тушаа хийх хэрэг байна уу даа. Тэр ядуурлыг багасгахад бодитой дэмжлэг болгох арга механизм нь энэ шүү дээ, уг нь. Ингэж л дэмжинэ, өөрөөр яаж дэмжих юм бэ. Тэгээд ч нийгэмд бий болж байгаа хөрөнгийн хуримтлалыг ард түмэнд тэгш хуваарилах эрх зүйн орчинг бий болгоход хийж байгаа том алхам.

-Хуулийн хүрээнд гэр бүл, хүүхэд залуучуудын агентлаг байгуулах тухай яригдаад байгаа. Гэтэл манайдтустусадньчиглэсэн төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж л байна. Шинээр нэмжагентлаг байгуулах нь хэр зохимжтой зүйл вэ?

-Шинээр ч гэж бас хэлмээргүй байна. Хүүхэд, залуучуудын газар гэж бий. Энэ байгууллага дан ганц хүүхдийн асуудлыг хариуцдаг. Гэтэл гэр бүл, залуучуудын асуудлыг хариуцдаг төрийн захиргааны байгууллага гэж алга. Тиймээс одоогийн байгаа Хүүхдийн агентлагаа Гэр бүл, хүүхэд залуучуудын агентлаг болгоод Ерөнхий сайдынхаа дэргэд онцгой асуудал болгоод авчихаасай гэж бодож байгаа юм. Шинэ орон тооны тухай яриа бол биш. Яахав тодорхой орон тоо нэмэгдэх байх. Ерөөсөө л хуучин байгаа агентлагаа өргөтгөөд төрөөс дэмжих тухай яриа юм. Дэлхийн олон улс оронд ийм нэртэй яам байдаг. Манайх яамаа байг гэхэд бие даасан агентлагтай болмоор байна. Уг нь хуучин байсан ч өөрчлөлт шинэчлэлт нэрийн дор хэтрүүлээд байхгүй болгочихсон.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.