Д.Очирбат: Би та бүхний саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна, бас шинэ уриалга дэвшүүлье
2011.12.27

Д.Очирбат: Би та бүхний саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна, бас шинэ уриалга дэвшүүлье

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого,     боловсрол,     соёл шинжлэх     ухааны     байнгын хорооны дарга Д.Очирбат "Монголын үнэн" сонины редакцид зочилж, халуун дотно яриа өрнүүллээ. Тэрбээр "Манай авга ах Соёлын гавьяат зүтгэлтэн  М.Цэрэнжамц ажиллаж байсан болоод ч тэр байх, хүүхэд байхын л "Үнэн" сонинг уншдаг байлаа. Миний өвөө эмээ, аав,    ээж бүгд л энэ сонинг уншиж мэдээ мэдээлэп авч хүмүүжил төлөвшлөө олсон. Хамгийн ууган, хүчтэй намын бодлого  шийдвэрийг  тусгажирсэн,   өнөөдөр  ч тэргүүлэх байр суурьтай хэвээр байгаа сонины хамт олон гэж Та бүгдийгээ үнэлж явдаг. Тиймээс редакцийн  зочноор  урьсан   ерөнхий   эрхлэгчийн урилгыг  баяртай хүлээн авсан. Цаг болсон учраас сая хурлаа   ч дуусгалгүй гараад ирлээ" гэсээр яриагаа эхэлсэн юм. Ингээд Д.Очирбат гишүүний бидэнтэй хөөрөлдсөн  халуун яриаг    уншигч Танд толилуулж байна.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч манай сонины редакцид зочилсон Танд талархал илэрхийлье. Таны ажил амьдралын гараанаас яриагаа хэлэх үү?

-Миний хувьд Анагаах ухааны их сургууль төгссөн, их эмч хүн. Дөрөв, тав, зургадугаар курст байхдаа сурахын зэрэгцээ оюутнууддаа хичээл заадаг байлаа. Анх АУИС-д Уламжлалт анагаах ухааны анги нээгдэхэд боловсон хүчин үнэхээр дутагдалтай байсан.     Тийм учраас багш  нь ч сурдаг, оюутнууд нь ч сурахын зэрэгцээ багш нартайгаа хамт хичээл   заагаад, төвд судраас шөнөжин орчуулга хийгээд хонодог байлаа. Төгсөөд сургуулийнхаа шугамаар Польш Улсад жил  гаруй  дадлагажсан. Миний ажил амьдралын гараа гэвэл үндсэндээ Чингэлтэй дooрэгтэй холбоотой. Анх Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж байв. Зохион байгуулагч гэдэг бол төр, захиргааны байгууллагын. хамгийн анхан шатны ажил. Эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийнхэн хүч түрэн орж ирж байсан цаг. Тиймээс хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуүллагыг төрийн эрүүл мэндийн байгууллагатай холбох шинэ хүн хэрэгтэй болж, би ирж байсан. Түүнээс хойш 10 гарүй жил өнгөрсөн байна. УИХ-д суусан гурван жилээс бусад 10 жил нь Чингэлтэй дүүрэгтэй холбогдоно. Энд Зохион байгуулагч, Засаг даргын орлогч, Засаг дарга гэсэн алба хашиж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Дүүргийнхэн маань намайг одоо ч Очироо дарга л гэдэг. Зарим нь Засаг дарга, гишүүн Очироо ч гэнэ. Тийм учраас Чингэлтэй дүүргийн иргэд дүүрэгтээ сайн ажиллаж байна гэж үнэлээд төрийн түшээгээр сонгосон болов уу гэж ойлгож тэднийхээ   итгэлийг   алдахгүй   юмсан   гэж хичээж явдаг даа.

-Таны хувьд УИХ-ын хамгийн том байнгын хороог толгойлдог. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан гэдэг өргөн агуулгатай салбаруудын төрийн бодлого нэг л байнгын хороонд төвлөрнө гэхлээр багагүй ачаалалтай ажилладаг харагдана. Байнгын хорооны дарга их ачаа үүрнэ биз?

-УИХ-ын байнгын хороог толгойлоод жил гаруй болж байна. Манай байнгын хороо бол хөдөлмөр, халамж, боловсрол соёл гээд хамрах хүрээ өргөн. Олон яамны асуудал хариуцсан хороо юм. Бусад байнгын хорооны хувьд ажил үүргийнхээ дагуу нэг л яамыг хариуцдаг. Хууль зүйн байнгын хороо гэхэд ХЗДХЯ-ыг л хариуцаж ажилладаг. Тэгэхэд манай хороо гурван яамыг хариуцдаг. Энэ утгаараа  ачаалал ч, үүрэг, хариуцлага ч өндөр.   Миний бодлоор манай байнгын хорооны асуудлыг задалж, гурван байнгын хороо байгуулмаар санагддаг. Өнгөрсөн жил Ерөнхий сайд, намын дарга С.Батболдтой уулзаад  Халамжийн хуулийн талаар яриад сууж байхад надад нэг сайхан урмын үг хэлсэн. Өөрийн чинь толгойлж байгаа байнгын хороон дээр нийгмийн олон том суурь хуулийг хэлэлцлээ. 12 жил гацсан Жендерийн тухай хууль танай байнгын хорооны идэвхтэй үйл ажиллагаагаар батлагдлаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Эрүүл мэндийн хуулийг    батлууллаа. Одоо Халамжийн хуулийг хэлэлцүүлж, батлуулах гэж байгаа танай байнгын хороо сайн ажиллаж байгаа гэсэн. Нийгмийн суурь хуулиудыг    гаргасан гэдэг утгаараа ер нь дээд амжилт тогтоолоо гэж хэлсэнд урамтай сайхан байгаа. Хамгийн сүүлд  гэхэд л     шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны асуудал яригдаж, сонгуульд    нэр дэвшүүлэх эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиар  тогтоож өглөө. Сонгуулийн хуульд анх удаа ийм заалт орсныг их дэвшил гэж ойлгож байгаа.

-Иргэн хүн ажилтай, орлоготой байна гэдэг өнөөдрийн хувьд үнэхээр чухал. Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хууль ч баталж, Засгийн газар ч багагүй ажил хийж байна. Таны хувьд төр, засгийн хөдөлмөр эрхлэлтийн бодлогын талаар юу хэлэх вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийн талаар байнга л ярьж ирсэн. Гэхдээ өнөөдрийнх шиг ингэж бүх төвшинд, цогц бодлоготой ярьж байгаагүй. Наад зах нь орлогогүй, ажилгүй байгаа иргэдээ хэрхэн ажилтай, орлоготой болгох талаархи судалгаа дутуу байсан. Харин бидний хувьд хуулийн хүрээнд орон нутагт биржүүд ажиллуулахаас эхлээд багагүй ажил хийсэн.  Гаднын хөрөнгө оруулалттай болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хамтран хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талд нэлээд анхаарч ажиллаж байна. Ер нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль гарснаас хойш бодлогын хэрэгжилт гайгүй явж байна гэж харж байгаа юм. Энэ жил "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил"-ийн хүрээнд 73 мянган ажлын байр бий болж, төдий тооны иргэн ажилтай, орлоготой   болжээ гэсэн судалгааг саяхан Засгийн газар гаргасан байна. Үүнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль нөлөөлсөн гэж бодож байна. Ер нь өглөө ажилдаа яарч очоод, мэддэг чаддагаа ажлынхантайгаа хамтарч хийгээд орой нь гэртээ баяр баясгалантайгаар ирнэ гэдэг бол иргэн хүний төдийгүй өрх гэр бүлийн хамгийн нандин сайхан зүйл гэж боддог.

-Нийгмийн нэгэн чухал салбар бол яах аргагүй эрүүл мэнд. Танай байнгын хороо ч энэ хуулийг батлуулсан. Ер нь хэр шинэчлэгдэж чадсан бэ?

-Эрүүл мэндийн хуулиар бид шинэчлэлийн цоо шинэ агуулгыг гаргаж тавьсан. Ялангуяа МАН-ын Удирдах зөвлөл, бүлгийн хуралдаан дээр байнгын хорооны даргын хувьд, эмч хүний хувьд эрүүл мэндийн цогц шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг хөндөж тавьсан. Ерөнхийдөө манай эрүүл мэндийн салбар бусдаас 25 жилийн хоцрогдолтой байгааг хэлсэн. Төсвийн хөрөнгө оруулалтаар эмнэлгүүдэд тоног төхөөрөмж авч өгсөөр ирсэн. Жил болгон 50-60 тэрбум төгрөг тавьж өгөөд байдаг. Гэсэн ч клиникийн томоохон эмнэлгүүд 15 жилийн өмнөх эхо аппаратаар оношлогоо хийж байна. Үүнийг шинэчлэх бодлого өнөөг хүртэл хэрэгжсэнгүй. Тийм учраас цаг алдалгүй эмнэлгүүдэд шинэчлэл хийх зорилго тавьсан. Манай байнгын хорооноос санаачлаад нийтдээ долоон том эмнэлэгт орчин цагийн 40 эхо аппарат авч өгөхөөр улсын төсөвт суулгасан. Үүний хөрөнгийн эх үүсвэрийг сайдынх нь багцад биш, УИХ-аас тусгайлан төсөвт суулгаж өгсөн. Ер нь бол Эрүүл мэндийн хуулиар эрүүл мэндийн даатгалгүй иргэн эмнэлэгт очлоо гэхэд үйлчилгээ үзүүлэхгүй байх аргагүй, анхан шатны бүх тусламж авах боломжийг энэ хуулиар нээж өгсөн. Бас нэг зүйл нь Монгол Улсын 2.7 сая иргэнээс дотооддоо эмчлүүлэх боломжгүй, оншлогдохгүй өвчтэйн улмаас зайлшгүй гадаадад эмчлүүлж, оношлуулах тохиолдолд төрөөс эмчилгээний зардлынх нь тодорхой хувийг өгөхөөр хуульд туссан.

-Өнөөдөр иргэн бүрт "Хүний хөгжил сан"-гаас олгож байгаа 21 мянган төгрөгийг хүмүүс ерөнхийдөө "халамжийн" шинжтэй гэж ойлгодог. Нөгөө талаар халамж хавтгайраад байна гэсэн шүүмжлэл ч тасардаггүй. Цаашид баримтлах халамжийн бодлогын талаар юу хэлэх вэ?

-"Хүний хөгжлийн сан"-гаас олгож байгаа 21  мянган төгрөгийг арванхоёрдугаар сард олгож дуусна.  Энэ мөнгө олгогдож дуусахаар үргэлжлүүлээд халамжид хамрагдах хүмүүст үйлчлэх тийм  л  хууль  байгаа.  Хуучин   бид халамжийг жинхэнэ  хүргэх  эзэнд  нь  биш, нийтэд   нь   хавтгайруулж   олгодог   байсан. Тийм    учраас    бид    Халамжийн    хуульдаа орлого   орлуулан   тооцох   дэлхийн   түвшний аргачлалаар тооцохоор зааж өгсөн. Өөрөөр хэлбэл,    халамжийн мөнгө жинхэнэ эздэдээ хүрнэ гэсэн үг.

-Багш нар ажил хаяж, Засгийн газрын санаачлагаар гурван талт хэлэлцээрийн ширээний ард дахин суусан.  УИХ төсөвт тодотгол хийхээр ажиллаж байна. Ер нь төсвийнхний цалин, хөлсийг нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу?

-Манай багш, эмч нарын цалин үнэндээ бага байна. Урьд хөршид энэ төрлийн цалин 600-700 ам.доллар байгаа юм.  Хойд хөрш гэхэд л 800 ам.доллараас дээш    цалинтай байна.   Манай улсын  эдийн  засгийн  өсөлт нэмэгдэж байгаа хэдий ч   нийгмийн халамж, цалин   тэтгэврийн   өсөлт   харьцангуй   бага байна.  Эмч  нар өдөр,  шөнөгүй хагалгаанд орчихоод 300 мянган төгрөг   хүрэхгүй цалин авч байх жишээтэй. Багш нар 200 гаруй мянгыг авч байна. Энэ бол үнэхээр бага цалин. Уг нь ярилцаад цалинг хоёр шаттайгаар нэмнэ гээд төлөвлөчихсөн байсан. Харин багш нар маань үүний хугацааг    урагшлуулаад өгөөч л гэж шаардлага тавьсан шүү дээ. Сая УИХ сонгогддог эрх мэдлийг хэтэрхий их оруулаад ирэх нь зохисгүй юм гэдэг нь харагдлаа. Тиймээс оросуудын хувьд ард түмэнд сонгох эрхийг нь өгч, эргээд эргэх холбоо уялдаатай байх хувилбарыг цаашид авч явах нь зөв юм байна гэж үзэж байна. Түүнтэй адилхан УИХ дахь МАН-ын бүлэг ч мажоритар давамгайлсан холимог тогтолцоо байх ёстой гэж үзсэн. Тэгээд 48 нь орон нутгаас, 28 нь намын нэрээр сонгогдох зарчмыг дэмжиж хуулиа баталлаа. Нөгөө талаар сонгуульд үйлчлэх гээд байдаг мөнгөний хүчин зүйлийг аль болох хаасан заалтыг нэлээд тусгаж өгсөн. Ер нь чанга хууль болсон шүү. Харин 48 хүн орон нутгаасаа сонгогдоно. 48-аасаа гулгадаг нь бол манай намын санал биш, анхнаасаа манай нам үүнийг дэмжээгүй. Ардчилсан намынхан хурал хаяад байсан учраас бид АН-ын тэр шилжих, гулгах асуудлыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон.

-Хуулийн талаар олон шүүмж ярьж байгаа. Харин давуу тал юу байна вэ?

-Өнгөрсөн сонгуулийн санал хураалтын дараа гарсан долдугаар сарын 1-ний хэрэг явдал бол үнэндээ биднээс шалтгаапах зүйл биш байсан. Тэр бол зохион байгуулалттай хийгдсэн үйл ажиллагаа байсан гэж хувь хүнийхээ зүгээс бодож явдаг. Шинээр батлагдсан хуулиар ийм үймээн, самуун гарах ямар ч нөхцөлгүй болсон гэж үзэж байгаа. Сонгуулийг соёлтой, хариуцлагатай явуулах хангалттай олон заалт орсон. Дээр дээр төсөв батлах үед энэ асуудлаар нэлээд маргаан үүссэн. МАН-ын бүлэг Засгийн газрын оруулж ирсэн гуравдугаар сарын 1, тавдугаар сарын 1-нд цалин нэмэх саналыг дэмжсэн. Харамсалтай нь Ардчилсан намын бүлэг тав, аравдугаар сар гээд хойшлуулчихсан. Үүнээс үүдээд хүндрэлтэй асуудал багагүй үүссэн. Багш нар ажил хаях, сурагчид хичээлгүй суух зэрэг асуудал ч гарч ирлээ. Тэгээд яахав тохиролцоонд хүрсэн, бид ирэх оны төсөвтөө тодотгол хийх шаардлагатай байна.

-Зөвхөн багш нар төдийгүй төрийн албан хаагчдын цалин нийтээрээ  нэмэгдэнэ. Хувийн хэвшлийнхний цалин яах вэ?

-Хувийн хэвшлийнхний цалин бас л нэмэгдэх ёстой. Үүнийг ч зөв гэж ойлгож байгаа. Би хувийн компани эрхэлж байгаагүй болохоор буруу ярьж байж болох юм. Гэхдээ зарчмын   хувьд нэмэгдүүлэх л ёстой гэж ойлгож байгаа.

-Цалин нэмэгдэхэд дагаад үнэ хөөрөгддөг асуудлыг төрөөс зохицуулах боломжтой юу?

-Бараг цалин нэмэх сургаар л үнэ хөөрөгддөг. Үүнд төрийн бодлого дутаж байгаа нь ч үнэн. Жишээлэхэд, жижиг бизнес эрхлэгчид юмныхаа үнийг нэмлээ гэхэд төрөөс нэмж болохгүй гэж хэлж болохгүй. Тийм учраас төрөөс зайлшгүй зохицуулалт хийж өгөх ёстой.

-Манайхан цалин нэмэгдлээ гэж зарлаж, нэг үгээр шоуддаг нь үнэ өсөхөд нөлөөлдөг гэж боддог.   Зарим оронд бол ил, тод зарладаггүй,  нэг өглөө цалингаа авахад нь нэмэгдээд орчихсон байдаг гэсэн. Энэ талаар ярьдаг зүйл бий юу?

-Ийм жишиг бий. Цалингийн дансанд   нь үе  шаттайгаар  нь  нэмэгдээд орчихдог юм билээ.  Цалин нэмэх,  эсэхийг парламент нь шийддэггүй, яам, агентлагууд гэх хариуцсан газар нь шийддэг. Манайх шиг ил тод зарлаад байдаггүй юм.

-Батлагдаад удаагүй байгаа УИХ-ын  сонгуулийн тухай хуулийг ерөнхийд нь тоймлоод дүгнэхгүй юу?

-Шинэ батлагдсан хуулийг нэлээд чанга, хатуу хууль болсон гэж бодож байгаа. Гишүүд ч хоорондоо ингэж ярьж байгаа. Мажоритар тогтолцоогоор   олон   сонгууль   хийж   ирсэн. Энэ бол ард түмнээсээ сонгогддог тогтолцоо. Сая болсон Оросын сонгуулиас анзаарахад пропорциональ элементийг буюу намаас нь жендерийн, үндэсний цөөнхийн, 28 дотроо мэргэжлийн байдлыг харгалзан үзсэн гээд олон сайн заалт хуульд тусгагдсан. Парламентад эмч ч байх хэрэгтэй, багш, хуульч, бизнесийн төлөөлөл нь ч байх шаардлагатай юм.

-Бидний  урилгыг хүлээн авч бидэнтэй сонирхолтой яриа өрнүүлсэн Танд баярлалаа. Манай сонины зүгээс салбар хариуцсан байнгын хорооны даргын хувьдТанд хоёр хүсэлт тавих гэсэн юм. Нэгдүгээрт, архи тамхины эсрэг хууль санаачлахгүй юу. Сургуулийн насны хүүхдэд архи, тамхины хорыг яс маханд ньшингэтэл ойлгуулах, албан ёсоор хичээл ордог баймаар байна. Ийм хууль, журам алга, тиймээс Таныг санаачлага гаргаач ээ гэсэн хүсэлт тавьж байгаа юм. Хоёрдугаарт, Монголын түүхийг цэгцэлж өгөөч. Аль нэг улстөрийн хүчин төр барихаар өөртөө таалагдсан сурах бичгээ үйлдвэрлээд, гаргаж байгаа. Бодлого шийдвэрээрээ дамжуулан түүхийг өөр ашигтайгаар гуйвуулаад эхэлдэг. Түүх түүхээрээ үлдэх учиртай.

-Би Та бүхний саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна. Эдгээр асуудлаар хууль санаачлах талаар идэвхтэй ажиллая.

-Уламжлалт асуултаар ярилцлагаа төгсгөе. Ирж буй шинэ оны өнгийг Та хэрхэн харж байна вэ?

-Ирж буй он монголчуудын хувьд өөдрөг гэгээлэг үйл явдлаар дүүрэн жил байна гэдэгт хувьдаа итгэлтэй байгаа. Нийгэм, эдийн засаг гээд бүх салбарт ахиц дэвшил гарах очис хаялж эхэлсэн байна. Энэ хэрээр хүн зоны амьдрал ч өөдөлж дэвжих байх аа. Улстөрийн хувьд шинэ тогтолцоогоор анхны сонгуулиа явуулна. Монгол Ардын Нам уугуул нэрээ сэргээсэн түүхэн үйл явдлаа дагуулаад үүх түүхээ их ярьж, уламжлалт дэвсгэр дээрээ тулгуурласан зоримог, шийдмэг шинэчлэлүүдийг хийж байна. Гадаад ертөнцөд ч орон зайгаа тэллээ. Тийм учраас манай нам ирэх сонгуульд ялна гэдэгт итгэл төгс байгаа. Гол нь гишүүд, дэмжигчид маань нэг санаатай, нэгдмэл зорилготой нийтээрээ хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг бас уриалж байна. Ер гаруй жилийн түүхэн, баялаг туршлагаа улс орныхоо хөгжлийн төлөө зориулах үүрэг бидэнд бий шүү. Нөгөө талаар сонгуулийн жилд "Монголын үнэн" сониноо хүн бүр захиалья гэсэн шинэ уриалга дэвшүүлж байна. Үнэхээр сонин захиалах боломжгүй гишүүд, дэмжигчид бас байгаа байх. Тэгвэл намын Бага хурлын гишүүд санаачлагаараа тус бүр 10 сонин захиалж, тэдэндээ өгөхийг бас уриалъя. Миний уриалгыг Бага хурлын гишүүд маань дэмжиж, ажил хэрэг болгоно гэдэгт итгэлтэй байна. Монгол Ардын Намын оюун санааны индэр болсон "Монголын үнэн" сониныхоо захиалгыг нэмэгдүүлэх нь бидний сонгуулийн ажилд нэн тустай гэдгийг надаар хэлүүлэх юун. Ингээд нийт уншигчдадаа болон Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдэд, бас тойргийн сонгогчдодоо, нийт ард түмэндээ ирж буй шинэ оны гал цогтой халуун мэндийг хүргэе.
Монголын үнэн