Ц.Даваасүрэн гишүүнээр үг дайв
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр ажил хаялт зарлаад буй багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрээр багш нартай уулзах болсон шалтгаанаа "Би энэ салбарт ажиллаж байсан. Боловсролын салбараас төрсөн түшээгийнхээ хувиар өнөөдөр багш нарын төлөөллийг хүлээн авч уулзаж байна. Тэгээд ямар саналтай байгааг нь сонсож цааш дамжуулж, болж бүтэх талаас нь ажиллах болно" гэж байсан юм. Харин Ц.Даваасүрэн гишүүнтэй уулзахаар ирсэн багш нар "Цалинг нэн яаралтай нэмэх шаардлагатай байна. Эс тэгвээс энэ салбарт ажиллах хүсэлтэй хүн олдохоо болих нь. Цалинг нэмэхээс гадна багш нарт байр өгөх боломжийг нээж өгөх хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал энэ салбарт ажиллахыг хүсэгчид нэмэгдэх болно. Энэ мэт танаар төрд дайх үг их байна. Ер нь бидний нийгмийн асуудлыг сайжруулах тал дээр төр анхаарах хэрэгтэй байна. Үүнийг хийхэд манай салбараас төрсөн түшээ. та л сайн ажиллах хэрэгтэй. Тэгээд ч бидний өнөөдөр энд ярьсан зүйлийг Ц.Даваасүрэн гишүүн та л бусад гишүүдэд хүргэх гүүр болж тусал гэж байлаа.