УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.04.25

Өрөөгүй гишүүн

УИХ-ын гишүүн О.Баасанхүүд УИХ-ын Тамгын Газраас албан өрөөгөө султгах шаардлага  ирүүлжээ. 

Шаардлагад энэ сарын 25-ны дотор гэж хугацаа заасан учир УИХ-ын даргын өрөөний үүдэнд өнөөдөр сандал ширээгээ авчирч төвхнөжээ. Тэрбээр Ардчилсан Намын даргыг өрөөтэй болгохын тулд ганц гишүүнийг гадуурхаж байгаад эгдүүцэж байна гэдгээ илэрхийллээ. Түүний өрөөнд Ардчилсан Намын дарга С.Эрдэнийг оруулах гэж байгаа аж.