Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдтэй танилцана уу?
Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр уг тогтоолын төсөлд тусгажээ.
Үүнд:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
-
“Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлан
-
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл
-
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл
-
Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-
Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл
-
“Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
-
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл
-
Казиногийн тухай хуулийн төсөл
-
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-
Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл
-
Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл
-
Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл
-
Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл
-
Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл
-
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл
-
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл
-
Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл
-
Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл
-
Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл
-
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-
Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр гишүүдийн 66,0 хувь нь дэмжиж УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.