УИХ-ын гишүүн С.Эрдэнэ МҮЭХ-ны мэдэгдлийн хариуг ирүүлжээ
ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн зарим нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа МҮЭХ-ноос удаа дараа илэрхийлж, УИХ, Засгийн газар, нам, эвслүүдэд хандсан мэдэгдэл шаардлага хүргүүлээд байсан.
Энэ сарын 6-нд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн МҮЭХ-нд ирүүлсэн мэдэгдэлд:
-Одоогийн Засгийн газрын удаашралтай ажиллагаанаас болж ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т шахагдаж орж байна гээд үр дүнд нь хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, өргөн хэрэглээний гол бараа бензин шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл тавигдаж, ард иргэд, бизнес эрхлэгэч, баялаг бүтээгчид, төрийн албан хаагчдын нуруунд ачаа үүрүүлэхээр төлөвлөж байгаа нь Монгол Ардын намын сонгуулийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй бүхэлдээ зөрчилдсөн, эдийн засгийг улам бүр доройтуулах заалтуудыг агуулсан гэж үзэж болно гэжээ.