Б.Жавхлан: Гадаадын банкны үйл ажиллагааг дотоодынхоос зааглана
УИХ-ын гишүүн Б.Жавхлан
2017.04.11

Б.Жавхлан: Гадаадын банкны үйл ажиллагааг дотоодынхоос зааглана

УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын санаачилсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжилт хуралдаанаараа хэлэлцсэн. Уг төслийн талаар санаачлагчаас нь зарим зүйл тодрууллаа.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль баталж, гадаадын банк Монголд салбараа нээх эрх зуйн орчин бүрдүүлэх гэж бабна гэх хүмүүс бий. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Олон түмний дунд зөв ойлголт төрүүлэх нь чухал болов уу. Хүчин төгөлдөр үйлчилж буй Банкны тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулж, ажил-луулах нь нээлттэй.

Одоо манайд үйл ажиллагаа явуулж буй 13 банк-ны найм нь их, бага хэмжээгээр га-даад иргэд, гадаад улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн хөрөнгө оруулалттай.

Өөрөөр хэлбэл, хуулийн шинэ зохицуулалт гаргаж, хаалттай байсан зүйлийг нээлтэй болгох гэсэн хэрэг биш. Одоогийн хуулийн хүрээнд Оросын банкны салбар ч манайд ажиллаж байсан. Тйймээс гадаадын хөрөнгө оруулалттай, томоохон банк Монголд орж ирсэн тохиолдолд дотоодын банкуудтай хүч тэнц-вэргүй өрсөлдөөн бий болох эрсдэл үүсэж мэдэх учраас хамгаалсан зохицуулалт хийх ёстой. Ингэхийн тулд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг тусад нь батлах ёстой. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалттай банк, түүний салбар манайд ажиллах зарчмыг тодорхой болгож өгнө.

-Гадаадын банкны үйл ажил-лагаанд ямар нэг хэмжээгээр хязгаарлалт тавина гэсэн үг үү?

-Манай банкны систем өрөөсгөл шинжтэй явж ирсэн. Технологи та-лаасаа тэд өрсөлдөж, өсөж байгаа. Гэвч сүүлийн 25 жилийн туршид хоёр шатлалтай болж ирснээрээ арилжааны банкууд зөвхөн хад-галамжийн нөхцөлөөрөө өрсөлддөг болсон.

Хадгаламжийн хүү өндөр байх тусам бусад санхүүгийн зуучлалын үйлчилгээний үнэ буух боломжгүй. Тиймээс үүнийг задалж, банкны системд төвлөрөөд буй мөнгөний урсгалыг хөрөнгийн зах зээл рүү чиглүүлэх нь боддогын цөм байх учиртай. Хөрөнгө оруулалтын банкны үйл ажшйагаа үүнд чиглэх ёстой. Таны асуусанчлан хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах банк нь олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө авчирч, манайд шилжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, тэд дотоодын банкууд ажилладаг зах зээлд өрсөлдөх боломжгүй байхаар зааглаж өгнө гэсэн үг.

Магадгүй 100 тэрбум төгрөгөөс дээг урт хугацааны хөрөнгө оруулалт шаардсан төсөл, хөтөлбөрүүд сан-хүүжүүлнэ, дүрмийн сан нь 500 тэр-бум төгрөгөөс доошгүй байна гэх зэргээр зааглаж болно.

-Гадаадын банк Монголд үйл ажиллагаа явуулах тухайд харилцан адилгүй байр суурь хөвөрдөг. Таны хувьд сайн хийгээд сул тал нь юу вэ?

-Хүмүүсийн хэлдэгчлэн гадаадын банкуудыг дагаж мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг эрсдэл үүсэхийгүгүйсгэхгүй. Гэхдээ бид үүнтэй тэмцэхийн тулд хууль, эрх зүйн тогтолцоогоо олон улсын стандартад нийцүүлэн сайжруулж, хүчний байгууллагуудынхаа чадав-хыг нэмэгдүүлэх ёстой. Ингэхгүйгээр бүх зах зээлээ хаагаад суух нь асууддыг шийдэх оновчтой арга биш.

Гадаадын банк орж ирсний сайн тал гэвэл гадаад валютын урсгал нэмэгдэх боломжтой. Энэ нь дунд хугацаанд, магадгүй 10 жилийн шилжилтийн үйл явц учраас өнөөдөр эхлүүлэх нь чухал.