2017.02.22

С.Мөнхчулуун: Утааг бууруулах 3 сарын эрчимжүүлсэн төлөвлөгөө гаргасан

"Оргил цаг" мэдээллийн хөтөлбөрт НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлчгэМАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун оролцлоо. 

-НИТХ-ын шинээр байгуулагдаад байгаагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хэрхэн ажилласан талаар мэдээллийг үзэгчдэд өгнө үү?

-НИТХ-ын нэгдсэн чуулган 7 удаа хуралдаж, 15 тогтоол баталсан. Харин Нийслэлийн тэргүүлэгчдийн хурал 17 удаа  хуралдаж 70 орчим тогтоол гаргасан байна. 

 НИТХ-д МАН-ын олонхи болсон. 45 суудлаас 34-т нь МАН-аас сонгогдсон. Бид олонхи болсон учраас МАН-ас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг энэ жилд  хэрэгжүүлэх гэсэн гол зорилтыг тавьж ажиллаж байна. 

Хамгийн эхний хуралдаанаар Нийслэлийн засаг даргын ирэх 4 жилд ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрийн баталсан. Энэ хөтөлбөрт нийслэлийн МАН-аас сонгуулийн гол хөтөлбөр болгож дэвшүүлсэн "Жаргалтай Хот" мөрийн хөтөлбөрийг бүрэн тусгасан. Үүнийг жил бүрд нь үйл ажиллагааны хөтөлбөр болгож батлаад явдаг. Мөн 2017 онд Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан

-Нийслэл хотод маш олон асуудал байна. Тухайлбал НИТХ-аас утаатай холбоотой ямар шийдвэрүүд гарсан бэ?. Ер нь өнгөрсөн хугацаанд утаатай тэмцэж явсан түүх зөв байсан байна уу?

-Утаа бол маш том асуудал. Зөвхөн Улаанбаатар хотод байгаа зүйл биш. Олон улсад тулгардаг, бас даваад гардаг. Сүүлийн 5 жилд 193 тэрбум төгрөгийг нийслэлийн утааг бууруулахад зарцуулсан байна...