УИХ-ын Д.Оюунхорол
2017.02.08

Д.Оюунхорол: Төлөвлөгдсөн 59 арга хэмжээ байна

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хурлаар агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний талаар танилцууллаа.

УИХ-ын Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралд тодорхой мэдээллийг хийе. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд ажлуудын талаар бид товч танилцуулъя. 2017 оны 1 дүгээр сарын 10 ны өдрийн нийслэлийн агаарын орчны бохирдлын тухай 03 дугаартаа зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай үүрэг бүхий ажлын хэсэг ерөнхий сайдын 2017 оны 1 сарын 12 ны өдрийн 5 дугаар захирамжаар байгуулагдсан БОАЖ-ын сайдаар ахлуулан, НЗД, бүх яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, холбогдох агентлагийн даргыг оролцуулан байгуулсан.

Ажлын хэсгийн хурлыг 2017 оны 1 сарын 26 ны өдөр төрийн ордонд зохион байгуулж зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд засгийн газраас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж яамдад ажлын дэд хэсэг гаргаж ажиллаж ажлын төлөвлөгөөнд тусгах санал энэ чиглэлээр хийж байгаа ажлын явцаа танилцуулах үүрэг чиглэлийг өгч бид ажиллаж байна. Төлөвлөгөөний төсөлд 2017 онд болон дунд урт хугацаанд авч хэрэгжүүлж буй нийт 59 арга хэмжээ төлөвлөгдөж байна. Яамны зүгээс ажлын дэд хэсгийн сайдын тушаалаар байгуулж 37 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Ойрын хугацаанд гүйцэтгэсэн болон хийж байгаа ажлын талаар танилцуулья.