Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх вэ?
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15:00 цагт
2017.03.28

Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх вэ?

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15:00 цагт Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар сайд нар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ. Үүнд, 

  • Үл хөдлөх хөрөнгө нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тухай 
  • Монгол, Италийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай 
  • Иргэнд 2017 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох
  • Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын талаар авах зарим арга хэмжээний тухай
  • Талбайн солбицол тогтоох 

Дараах асуудлыг танилцуулна. Үүнд, 

  • 2016 онд иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдал
  • Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт
  • Батлан хамгаалахын сайд болон Барилга, хот байгуулалтын гадаад томилолтын талаар
  • Газрын нэгдмэл сангийн 2016 оны улсын нэгдсэн тайлан
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг 2012-2020 онд хангах Үндэсний стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт