Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга"-ын хариуг сонсов.
Уул уурайн сайд Д.Ганхуяг
2012.01.16

Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга"-ын хариуг сонсов.

Чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга"-ын хариуг сонсов.

Өрсөлдөөний тухай хуулийг 2010 оны 6 дугаар сарын 10-нд батлагдсанаас хойш жил 6 сарын хугацаа өнгөрч байгаа ч хуулийн хэрэгжилт муу өрсөлдөөний асуудал хариуцсан агентлагийн үйл ажиллагааны ил тод байдал, улс төрөөс хараат бус болон бие даасан байдал хангалтгүй, гол нэрийн бараа үйлчилгээг зах зээлд нийлүүлдэг давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд нь үгсэн хуйвалдах эсхүл зохиомлоор үнэ хөөрөгдөх байдлаар шударга бус үйл ажиллагаа явуулдаг, эдгээр аж ахуйн нэгжүүдтэй тооцох хариуцлага сул байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Засгийн газар Өрсөлдөөний тухай хуульд зааснаар хувийн хэвшилтэй хамтран стратегийн гол бараа бүтээгдэхүүн, тухайлбал үр тариа, хүнсний ногоо, мах, гурил, цагаан будаа, элсэн чихэр, нефтийн бүтээгдэхүүн зэрэг бараа материалын эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлэн хэрэглэгчийн амьжиргааны түвшний тогтвортой байдлыг хангах эрх, үүрэгтэй.

Нефтийн бүтээгдэхүүний үнийн нийлүүлэлтийн доголдлыг далимдуулж давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүний нийлүүлэлтээ хязгаарлаж, хэрэглэгчийг хясан боогдуулах, зохиомлоор үнэ нэмэх, хэрэглэгчдэд хамгийн хямд үнээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй монополь аж ахуйн нэгжүүдэд үнэ нэмж буй үндэслэл болон мөн бусад гол нэрийн барааны үнэ тодорхой бус шалтгаанаар нэмэгдэх хандлагатай байгаа талаар  гишүүд асуулгадаа дурдсан байна.

Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийн байдлын талаар ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Хэдийгээр Засгийн газрын тэргүүн шадар сайдын албан тушаалаа өгсөн ч Д.Алтанхуяг гишүүнийг байлцуулж энэ асуудлаар тайлбар авах нь зүйтгэй гэж гишүүд үзсэн тул Д.Алтанхуяг гишүүн танхимд хүрэлцэн ирсэн. Л.Гүндалай гишүүн, Монгол Улсад өнөөдөр шударга өрсөлдөөн алга байна. Том компаниуд монополь болсон. Хуулиар аж ахуйн нэгжүүдийн монополь байдлыг хасах эрхгүй. Иймд гол нь шударга өрсөлдөөнийг бий болгох, хянах хэрэгтэй. Бензиний үнийг дэд сайд Б.Ариунсан ганцаараа нэмсэн гэвэл тэрэн шиг худал зүйл байхгүй. Ингэж худлаа ярьдгаа болих хэрэгтэй гэсэн юм. Мөн Ч.Улаан гишүүн, хэт өндөр үнэ тогтоож ашиг олсон монополь компаниудад ямар хариуцлага тооцох талаар тодруулсаны зэрэгцээ дэд сайд Б.Ариунсан бензиний үнэ нэмэх далим болсон үг алдаж монополь компаниудад ашиглагдсан нь буруу гэлээ.

Д.Алтанхуяг гишүүн, 3 жил 4 сар гаруй хугацаанд хамтарсан Засгийн газарт ажиллаа. Ямар ч Засгийн газрын түүхэнд дэд сайд эрх мэдлийнхээ хүрээнд үнэ нэмсэн түүх байдаггүй. Тэр байтугай яамны сайд ч ийм шийдвэр гаргах эрхгүй. АН засгийн газраас гарахдаа үгсэн хуйвалдаад үнэ нэмлээ гээд байгаа нь үндэслэлгүй. Хоосон улстөржихөө болих хэрэгтэй. Мөн ШӨХТ газрын даргыг өөрчлөх асуудлыг 4 сарын өмнө тавьсан ч шийдэгдэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Одоо байгаа Өрсөлдөөний хуулийн дагуу шударга бус өрсөлдөөн үүссэн нөхцөлд хянаж шалгахаар байгаа. Саяны үнэ нэмсэн асуудал бол компаниуд үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн тул мөнгөн торгууль ногдуулахаар боллоо. Надад мэдэгдсэнээр 10 тэрбум төгрөгийн торгууль тавьсан байна. Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд дүрэм журам батлах ёстой. Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэх гэхээр зөрчил үүсч, холбогдох хуулиудтай зөрчилдөж байгаа тул удааширч байгаа гэв.

 Эцэст нь уг асуудлаар асуулга тавьсан Д.Ганхуяг гишүүн үг хэлсэн. Тэрбээр, өнөөдөр үнийн өсөлтөд хэн буруутай нь тогтоогүй байгаа нь Засгийн газар ажлаа хийгээгүйтэй холбоотой. УИХ Засгийн газартаа хөтлөгдөхөө болих хэрэгтэй. Нохой сүүлээ, сүүл хонгорцогоо гэдэг шиг ямар ч эрх мэдэлгүй 2 агентлагийн даргыг албан тушаалаас нь халсан нь буруу. Ил тод ярих ёстой байсан асуудлыг хуульд нийцэхгүй байна гээд жил 6 сар хүлээлгэж болохгүй. Үүнд хуулийг хэрэгжүүлэх байсан Засгийн газар буруутай. Сонирхлын зөрчилд идэгдсэн Засгийн газартай байхаа больё. Төр зохицуулах үүргээ хийж, УИХ Засгийн газарт хяналтаа тавья. Долоохон хоногийн дотор доллар, бензиний үнээр иргэдээ цохиж унагааж болохгүй гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.