Л.Энхболд: Асуултад маань юу гэж хариулахыг мэдэж байна гэвч олон нийт сонсог гээд асууя
УИХ-ын гишүүн Л.Энхболд: Би бол сонин хэвлэлээр нилээн их хэлж байгаа. Манай монголын зэс корпораци, Худалдаа хөгжил, талуудыг зөн билэгч улсууд гэж ойлгоод байна. Тухайлбал Монголын төр ямар хүчгүй байгааг улс даяар, дэлхий даяар цацах гээд байгаа юм шиг яагаад гэвэл хоёр сарын дараа гарах шийдвэрийг тэд хоёр сарын өмнө мэдчихээд байгаа юм.
Магадгүй улсын их хурлаас гарах шийдвэрийг мэдчихсэн сууцгааж байгаа байх. Тэгэхээр гурван асуулт байна. Асуултуудад бүрхэг хариулж байна. Би бол өөрийнхөө асуултынхаа хариуг мэдэж байгаа ч олон нийтэд юу гэж хариулах вэ гэдгийг сонсоё гэж бодож байна.
Нэгт 2016 оны 4 сард та нар 5 сая доллар шилжүүлсэн. 2 сарын дараа Засгийн газрын шийдвэрийг та нар яаж мэдсэн юм? Үүнд хариулна уу? Хоёрт Генетик гэж компани Худалдаа хөгжлийн зээлийг төлсөн гэж байгаа юм. 68 сая долларыг төлсөн. Компанийн нууц гэж магадгүй. Гэхдээ үүнд хариулж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Яаж төлснийг бол бид мэдэж байгаа. Гуравт Монголын зэс корпораци хичнээн гишүүнтэй, хувьцаа эзэмшигч нь хичнээн юм? ТУЗ-ын дарга гээд нэг хүн яваад л байдаг. Бидэнд хэлснээр бол нэг л гишүүнтэй компани байх юм. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэж байдаг юм уу? Эдгээр асуултад хариулж өгнө үү?
“Монгол зэс” корпорацийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар: Эхний асуултад хариулая. 5 сая ам долларын талаар асууж байна. Энэ нь гэрээний урьдчилсан нөхцөл байсан. Өмнө бид нэг сарын 10 ны өдөр хариулахдаа хэд хэдэн улсын компани энэ гэрээ хэлцэл хийхээр өрсөлдөж байсан талаарх мэдээлэл өгсөн байгаа.
Үүнийг манай компани гэрээ хэлцэлд орохын тулд дээрх 5 сая долларыг барьцаа хэлбэрээр байршуулсан. Хэрвээ засгийн газраас тодорхой хэмжээний шийдвэр нь гараагүй тохиолдолд 5 сая долларыг бид нар алдах нөхцөлтэй байршуулсан байсан. Хувьцаа эзэмшигчийн хувьд нэг эзэмшигчтэй байгаа.
68 сая долларын асуудлыг манай компани өнөөдрийн байдлаар авсан зээлийнхээ ихэнхи хэсгийг төлж барагдуулсан байгаа. Энэ талаар мэдээллийг ч гэсэн байнгын хорооны гишүүдэд, ажлын хэсгийнхэнд хүргүүлсэн байгаа.