2017.01.30

О.Баасанхүү: Бид инноваци гэдэг гадаад үгнээс цаашгүй л байна

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас “Инновацийн тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудын хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдан гарсан болон гарах журмууд, тэдгээрийн хэрэгжилт, үндэсний инновацийн тогтолцоо, инновацийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг өнгөрсөн баасан гаригт УИХ-аар сонслоо.

Энэ үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн "Утааг буруулахад инновацийн гарцыг гаргаж ирсэн зүйл байна уу? мөн хогны асуудал байна. Гадны туршлагыг авчраад хэрэгжүүлэх боломж бий юу? ялагнуяа гэр хороололд усыг маш замбараагүй хэрэглэж байна. Инновацаар зохицуулах шийдэл  байна уу? Өөрөөр хэлбэл амьдралд хэрэгтэй. тодорхой тодорхой ямар ажлууд хийх гэж байна вэ?" гэсэн асуултыг салбарын сайдаас асуулаа. 

БСШУС-ын сайд Ж.Батсуурь "Утааны асуудал дээр бид онцгой анхаарч байгаа. засгийн газраас манай салбарт үүрэг даалгавар өгсөн. Бид ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. ойрын үед хөтөлбөр боловсруулж, Засгийн газар оруулна" гэлээ.