2018.04.27

Аж үйлдвэрийн өмчийн удирдлагын систем нэвтрүүллээ

Өчигдөр төрийн ордонд Оюуны инноваци хөгжлийн форум боллоо. Бид Оюуны өмчийг бүртгэж, патентчуулж чаддаг болсон.  Харин одоо эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэт зүйл болгох тал дээр анхаарч эхлэх ёстойг форум зохион байгуулагчид онцлов.

УИХ-ын гишүүн Н.Учрал:  Миний санаачилсан “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хуулийн тусламжтайгаар оюуны өмчийн үнэлгээ нь тодорхой болно. Үүнийгээ зээлийн барьцаанд тавьж зээл авах, Хөрөнгийн зах зээлд патентаа босгох зэрэг боломж бололцоо харагдаж байна. Жишээ нь: Мандухай цэцэн хатан гэдэг киноныхаа барааны тэмдгийг үнэлгээтэй болгоод  хөрөнгийн зах зээлд гаргаад болж байна.