Н.Учрал: Инновацийн салбарын хөрөнгө оруулалтыг тав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байгаа
“Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган-2016” “Монгол Улсад энтрепренершипийг хөгжүүлэх үндсэн чиг хандлага” сэдвийн дор дээд хэмжээний уулзалт, хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Тус хэлэлцүүлэгт УИХ-ийн гишүүн Н.Учрал, бусад бизнес эрхлэгчид, мэргэжилтэн, судлаач эрдэмтэд болон модератороор Ази, Номхон далай хариуцсан салбарын захирал Д.Бат-Октябрь нар оролцож байна.
Энэ үеэр Д.Бат-Октябрь хэлэлцүүлэгт оролцогчдод хурлын үеэр хэлэлцсэн асуудал, хүрсэн шийдлүүдийн талаар танилцууллаа.
Тэрбээр “Бид гарааны бизнесийн бүх талын судалгааг явуулж байна. Цаашид энэ тал дээр үйл ажиллагаа явуулах шийдэлд хүрэхийн тулд бид илүү сайн судалгаа явуулсан байх шаардлагатай. Эхний ээлжинд бид хаврын чуулганаар үйл ажиллагаагаа, зорилго чиглэлийнхээ талаар бичиг өргөн барихаар төлөвлөөд байна” гэлээ.
Хэлэлцүүлэгт оролцож байгаа бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид “Бид өнгөрсөн жилүүдийн хурлаар төрөл бүрийн асуудлуудыг хэлэлцэж байсан. Харин өнөөдрөөс эхлэн бид гарааны бизнес, энтрепренерүүдэд чиглэсэн, тэдний үйл ажиллагааг зохицуулах тусгай хууль тогтоомжтой болох нь чухал” хэмээн санал бодлоо илэрхийлж байлаа.
Энэ тал дээр УИХ-ын гишүүн Н.Учрал “Инновацийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг тав дахин нэмэгдүүлэх ажил төлөвлөгөөнд багтсан байгаа.
Яг үнэн хэрэг дээрээ засгийн газрынхан, энэ ажлыг хариуцсан салбарын сайд нь өөрөө инновацийнхаа талаар мэдэхгүй байна. Тэгэхээр гарааны компанийн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж, эрх зүйн орчин бий болгох боломж бололцоо бүрдээгүй байна гэсэн үг.
Тийм учраас инноваци гэдэг зүйл маш чухал гэдгийг бид ойлгуулах хэрэгтэй. Мөн та бүхний зүгээс ч мөн энэ тал дээр олон жил ажилласан, туршлагтай, энэ салбарыг хөгжүүлэхээр нэгэнт зорьсон хүмүүс гэдэг утгаар арга зүйн талаар ойлголт өгч, чиглүүлж өгөх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
Төр засгийн хувьд шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүс, хөрөнгө оруулагчдыг нэгтгэх шаардлагатай. Чуулган дээр би асуулга тавьсан байгаа учраас инновацийн тухай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ талаар албан ёсоор мэдээлэл хийнэ” гэв.
15:28 2016/11/24
С.ЭРДЭНЭБАТ: ГАРААНЫ БИЗНЕСИЙН ТАЛААР МАНАЙ МОНГОЛД АНХАН ШАТНЫ Л ОЙЛГОЛТТОЙ БАЙНА
Чуулган “Хөрөнгө оруулалт, санхүүжилтыг хөгжүүлэх” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Хэлэлцүүлэгт “Startup Mongolia” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат, “Un Global” компанийн гүйцэтгэх захирал Ч.Анар модератороор “Unread Media”-г үүсгэн байгуулагч А.Ундрал нар оролцож санал бодлоо солилцлоо.
-Монголын гарааны бизнесийн хөгжлийн хөрөнгө гэх хэсэг дээр ямар үнэлгээ өгөх вэ?
“Startup Mongolia” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат: Бидний судалгаагаар манай улсын хөрөнгө оруулалтын байдал анхаарах шаардлагатай түвшинд байгаа. Монгол Улсын хувьд энэ тал дээр анхаарах шаардлагатай. Хөрөнгө оруулалт гэлтгүй гарааны бизнесийн талаар манай Монголд анхан шатны ойлголттой л байна.
- Гарааны бизнесээ яаж эхлэх ёстой вэ. Хөрөнгөө хэзээ татаж эхлэх ёстой вэ?
“Un Global” компанийн гүйцэтгэх захирал Ч.Анар: Байгууллагынхаа туршлагаас ярихад хөрөнгө оруулалтын хувьд оюуны өмчийн асуудал маш чухал. Хөрөнгө оруулалт авах шийдвэр гаргах нэг өөр, хөрөнгө оруулалт авах нэг өөр.
- Хөрөнгө оруулалтыг эрт авах нь зөв үү?
Un Global компанийн гүйцэтгэх захирал Ч.Анар: Тухайн үеийн бизнесийн загварчлалаас шалтгаална. Хөрөнгө оруулалтыг авах уу, яах вэ, энэ хөрөнгө оруулалт цаашид бидний үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг маш сайн бодолцох хэрэгтэй.
“Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган-2016” “Монгол Улсад энтрепренершипийг хөгжүүлэх үндсэн чиг хандлага” сэдвийн дор дээд хэмжээний уулзалт, хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Тус хэлэлцүүлэгт УИХ-ийн гишүүн Н.Учрал, бусад бизнес эрхлэгчид, мэргэжилтэн, судлаач эрдэмтэд болон модернатороор Ази, Номхон далай хариуцсан салбарын захирал Д.Бат-Октябрь нар оролцож байна.
12:51 2016/11/24
Ч.ЛОДОЙРАВСАЛ: УРАЛДААН ГЭДЭГ БОЛ ХҮҮХДИЙН АВЬЯАСЫГ НЭЭЖ БАЙДАГ ЗҮЙЛ
Чуулган "Авьяас ур чадвар хөгжүүлэлт" хэлэлцүүлгээр үргэлжилж байна.Хэлэлцүүлэгт "IT Zone" компанийн дэд захирал Б.Цээсүрэн, МУИС-ийн багш, доктор, профессор Ч.Лодойравсал, МOSA-ийн захирал Ж.Тамир, модернатороор "Unread Media"-г үүсгэн байгуулагч А.Ундрал, МУИС-ийн Бизнесийн сургуулийн менежентийн хөтөлбөрийн багш С.Санасэр нар оролцож байна.
- Авьяастай, ур чадвартай боловсон хүчнийг хаанаас олох вэ?
МУИС-ийн багш, доктор, профессор Ч.Лодойравсал: Авьяасыг нээж чадаж байгаа систем чухал. Хүүхэд авьяастай үгүй дээр биш авьяасыг нээх систем чухал. Япон улс яагаад шинэ технологи, хөгжлөөрөө тэрүүлээд байна вэ. Учир нь Япончууд багаас нь эхлээд хүүхдүүдийн дунд уралдаан өрсөлдөөнийг бий болгодог.
Өрсөлдөө бол хүүхдийн авьяасыг нээж байдаг зүйл. Нөгөө талаас зорилготой болдог. Бүгдийг нь уралдаан тэмцээнээр идэвхжүүлээд, аль болох том массаас авьяас чадвартай хүнийг хайх нь чухал. Тиймээс бага насны хүүхдүүдийн дунд ийм хөтөлбөрийг оруулах хэрэгтэй.
- Манай Монголчуудын онцлог ур чадвар юу вэ?
Ч.Лодойравсал: Монгол төрөлх чанарыг тодорхойлбол хөдөө хээр талд ганцаараа амьдарч байхад ямар нэг асуудал тулгарахад яаж ийгээд шийдэж чадна. Харамсалтай нь тэр шийдэл нь зөвхөн өөрийнхөө түвшинд л байдаг. Бусад хүмүүсийн түвшинд биш. Давуу тал нь ямар нэг асуудлаас шууд гарч чадна. Харин сул тал нь тухайн асуудлаасаа аргацааж гараад байна.
- Монгол хүний ур чадварыг сайжруулахын тулд яах ёстой вэ?
"IT Zone" компанийн дэд захирал Б.Цээсүрэн: Тухайлбал, програм хангамжийн салбарт ямар нэг стандартгүйгээр ажиллах боломжгүй шүү дээ. Үүнд Монголчлох буюу ямар нэг хялбарчлах гэсэн асуудал байж болохгүй.Тиймээс стандартчлалыг судлах хэрэгтэй. Тэгж байж цаашид гадагш худалдаа борлуулалт хөгжих ёстой.
- Монгол хүнийг яаж удирдах вэ?
"IT Zone" компанийн дэд захирал Б.Цээсүрэн: Манай компанийн хувьд гадны байгууллагуудтай идэвхтэй хамтарч ажилладаг учраас ялгаа харагддаг. Монголчуудын хувьд бага зэргийн ачаалал аваад ирэхээрээ ажилдаа сэтгэлээсээ, нягт нямбай хандах тал дээр сул болчихдог.
"IT Zone"-ийн хувьд чөлөөтэй ажиллах зарчим баримталдаг, гэхдээ Монголчуудад шаардлага хэрэгтэй.
11:09 2016/11/24
Д.БАТ-ОКТЯБРЬ: МОНГОЛ УЛСАД 70 ОРЧИМ СТАРТ АПУУД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА
“Монголд Улсад энтрепренершипийг хөгжүүлэх үндсэн чиг хандлага” сэдвээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд захирал М.Должин, Ази, Номхон далай хариуцсан салбарын захирал Д.Бат-Октябрь илтгэл тавилаа.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд захирал М.Должин чуулганд оролцогчдод баяр хүргэлээ.
Тэрбээр мөн хэлэхдээ “Монгол Улсад инновацид суурилсан гарааны бизнесийг хөгжүүлэх тогтвортой, таатай орчин буюу экосистемийг хэрхэн хөгжүүлэх талаар бид бүхэн санал бодлоо солилцож байна. Экосистемийг хөгжүүлэх чиг хандлагыг тодорхойлоход олон талт байгууллагууд ажиллаж байна” гэв.
Ази, Номхон далай хариуцсан салбарын захирал Д.Бат-Октябрь “Бид энэ жилийн зорилгоо гаргасан байгаа. Гуравдугаар сарын эхээр бид өөрсдийн санал бодол, төлөвлөгөө, зорилгынхоо талаар, экосистемийг хөгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар Засгийн Газарт бичиг өргөн барихаар төлөвлөөд байна. Үүнд:
- Гарааны бизнесийг бүрэн бойжуулах модел, гарааны бизнесүүдийг долоон үе шат ба гарааны бизнесүүдийн таван түлхүүр чиглэлийг тодорхойлсон байдал,
- Монгол Улсын гарааны бизнесүүдийн өнөөгийн байдал судалгаа гаргасан байдал,
- Монгол Бизнесийн Зөвлөлийн анхдугаар чуулга уулзалтаас гарсан санал,
- Global Startup Genome, Compass.
Өнөөдрийн байдлаар дэлхийн гарааны бизнесийн экосистемийн түвшинг харвал,
- Silicon Valley
- New York
- Los Angeles
- Boston
- Tel Aviv
- London
- Chicago
- Seattle
- Berlin
- Singapore зэрэг экосистемүүд тэргүүлж байна.
Монгол Улсад энтрепренершипийн экосистемийн хөгжүүлэх зөвлөмж хэлэхэд,
Монголд бизнес эрхлэхэд хамгийн түрүүнд санхүүжилт, хөрөнгө оруулалт яригддаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэхээр гадны хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн чухал. Үүнийг бид Израйлийн жишээн дээр дурдаж байсан билээ.
Гарааны бизнес эрхлэгчдийн бүртгэлийг амар болгох шаардлагатай. Хуулийн хүрээнд хэрхэн гарааны бизнесээ бүртгүүлэх вэ гэдгийг зохицуулах хэрэгтэй. Бидний тооцоолж, судалснаар одоогоор Монгол Улсад 70 орчим старт апууд үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнөөдөр Сингапур, Хонг Конг дэлхийн хамгийн смарт хот, смарт улс болохоор зорьчихсон байна. Энэ утгаараа Сингапур хамгийн түрүүнд жолоочгүй машиныг нэвтрүүлсэн байна. Тэгэхээр бид гол зорилт, чиглэлээ тодорхойлох нь маш чухал юм.
Манай улсын хувьд цагаачлалын асуудал огт яригддаггүй. Бид өөрсдөө цөөхөн хүн амтай, далайд гарцгүй, харилцаа холбоо муутай байна. Тухайлбал Израйлийн өндөр хөжглийн хамгийн чухал шалтгаан бол цагаачлал. Израйль цагаачлалын үр дүнд олон орны чадварлаг хүчинг татаж чадсан явдал тэдний хөгжлийн гол хүчин зүйл болж байгаа.
Сингапурт 3,000 старт ап компани байгаагаас 52 хувь нь гадны үүсгэн байгуулагчтай. Энэ нь мөн л цагаачлалтай холбоотой.
Тэгэхээр бид гадны улс оронтой харилцаа холбоотой байж, цагаачлалыг дэмжих нь зүйтэй.
10:01 2016/11/24
САРА ЖЭЙН МАКСТЕД: MIT REAP ПРОГРАМ НЬ ИННОВАЦИ ДЭЭР СУУРИЛЖ, ЭНТРЕПРЕНЕРШИПИЙГ ХӨГЖҮҮЛДЭГ
“Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган-2016” Чингис зочид буудалд 2 дахь өдрөө үргэлжилж байна.
MIT REAP-ийн гүйцэтгэх захирал Сара Жэйн Макстед “MIT REAP: Монгол Улс элсэхийн ач холбогдол” сэдэвт илтгэлийг онлайнаар тавьж байна.
Түүний илтгэлээс онцолбол:
MIT REAP програм нь инноваци дээр суурилж, энтрепренершипийг хөгжүүлэх програм юм. Инноваци дээр энтрепренершипийг хөгжүүлэх нь хамгийн чухал бөгөөд хөгжүүлэхийн тулд,
- Судалгаа хийх
- Экосистемийн орчинд байгаа бүх оролцогчдыг харилцаа холбоотой байлгах
- Багаар ажиллах системээр боловсрол олгох гэсэн гурван арга зам дээр суурилж байна.
Энэ програм нь ерөнхийдөө жил бүр найман шинэ бүс, найман шинэ орныг элсүүлж хоёр жилийн турш хамтарч ажилладаг.
Ихэнхдээ 1-10 сая хүнтэй бүсийг элсүүлж, тав орчим лидертэй нь хамтардаг. Тухайн найман бүс нь хоёр жилийн турш мөн хамтарч ажиллах боломжтой байдаг.
Өнөөдрийн байдлаар дөрвөн програмд дэлхийн 25 гаруй бүс хуваагдан хамтарч ажиллаж байна. Энэ програмд элссэнээр орон бүрт өөр өөр үр дүн гарсан байна.
Тухайлбал Шотланд улс хэрхэн энтрепренершипийг улсдаа сурталчилах тал дээр сайн үр дүнг үзүүлсэн бол Сингапур улс Засгийн газрын бодлого боловсруулах тал дээр илүү үр дүнтэй програмыг боловсруулж ажилласанбайна.
MIT REAP нь өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгаа.
Монголд санхүүжилт, оюуны өмчийн зэрэг асуудал тулгарч байгаа боловч түүний зэрэгцээгээр мөн олон боломж бололцоо бий гэж харж байна.
Монголд ажиглагдаж байгаа хүндрэлүүд маань эргээд боломжийг бий болгож байна.
Монголчуудад зөвлөж хэлэхэд,
- Практикт суурилсан боловсролын програм бий болгох
- Засгийн газраас урт хугацааны хөрөнгө оруулалт, сургалтыг явуулах хэрэгтэй юм шүү гэлээ.
“Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган-2016”-ын эхний өдрийн БАГЦ МЭДЭЭ:
"Америк, Австрали, Канад зэрэг улс руу суралцахаар битгий яв. Түүнийхээ оронд бизнес эрхэл"