2017.01.16
МХХОЛБООНЫ ЭЭЛЖИТ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО
МХХолбооны Удирдах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний хурлын шийдвэрийн дагуу Холбооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, чадвар чадамжийг дээшлүүлэх, 2017 онд болон цаашид хэрхэн ажиллах талаар 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр "Монголын Кувейтын судалгааны төвд" дахин хуралдлаа.
Тус хурлаар Холбооны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах, гишүүн байгууллага, салбар зөвлөлүүдийн өмнө нийтлэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гэх мэт олон ажлуудыг OGSM загвар ашиглан салбар тус бүрээр ажлын төлөвлөгөөнд дэлгэрэнгүй тусгаж ажиллалаа.