2017.01.16

СХД-ийн 250 ахмадыг эмнэлгийн үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрууллаа

УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн сонгогдсон тойрог буюу СХД-ийн ахмад настнуудыг эмнэлгийн үзлэг оношилгоонд үнэгүй хамруулах ажлыг зохион байгуулж байгаа билээ. 

Өмнө нь тус дүүргийн 27 дугаар хорооны 180 ахмад эмнэлгийн үзлэг, оношилгоо хийлгэсэн бол энэ удаа 29 дугаар хорооны настнуудыг уг үйл ажиллагаанд хамрууллаа. Өнөөдрийн уг арга хэмжээг 29 дугаар хорооноос дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч М.Говьсайхантай хамтран зохион байгуулсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Өнөөдөр маш олон хүн үзлэг, оношилгоонд хамрагдаж байна. Ханиад томууны өвчлөлөөс эхлээд олон бэрхшээл байгаа учраас үзлэг оношилгоог хийх нь иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан үйл ажиллагаа юм” гэлээ.

Сонгинохайрхан дүүрэг нь гэр хороолол ихтэй учраас илүү их утаатай байдаг. Тийм учраас тус дүүргээс сонгогдсон гишүүд, төлөөлөгчид хамтран цаашид ч уг хэмжээг шат дараатайгаар зохион байгуулах бөгөөд дараагийн ээлжинд жирэмсэн эхчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэргийг эмнэлгийн үзлэг оношилгоонд хамруулах аж.

Өнөөдрийн үзлэг оношилгоонд хамрагдсан иргэд Н.Учрал гишүүнд талархаж буйгаа илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Үзлэг оношилгоонд нийт 250 орчим хамрагдсан доорх шинжилгээ, үзлэгт хамрагдав.

- Элэгний вирусийн маркьер \HBsAg, Anti HCV\
- Ходоодны H.Pylori \хеликобактер\
- Элэгний хавдрын маркьер \AFP\
- Сахар
- Хэвлийн эхо
- Зүрхний бичлэг
- Шээсний шинжилгээ

Мөн нүд кабинет, доторын тасагт үзүүлж оношилгоо хийлгэж, зөвлөгөө авсан юм.