“Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” тайлангийн нээлт боллоо.
2016.12.09

Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдол ихээхэн хохирол учруулж байна

НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс хамтран гаргасан “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” тайлангийн нээлт  боллоо. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тайланг нээж үг хэлэв.

Тэрбээр, юуны өмнө “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг буруулах нь” судалгааны тайланг эцэслэн, зөвлөмж боловсруулж ажилласан НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олон, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн  болон оролцсон бүх эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье. Агаарын бохирдол Монгол Улсад нүүрлэхээс гадна дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж байна.