Нүүрсний экспертийн зурвас
Би утаа үйлдвэрлэгчдийн нэг. Үнэхээр даарахгүйн тулд л утааг үйлдвэрлэж байна. Утаа бага ялгаруулдаг, дулаан удаан барьж түлшний шаталтыг барин утааг бага ялгаруулна гэх мэт эд хэрэгслийг бүгдэнг нь л туршсан. Утаа бас утааг үүсгээд буй нүүрсний тал дээр би Эксперт түвшний хүн.
Монгол улс 859,106 өрхтэй түүнээс 376,419 нь Улаанбаатар хотод оршин сууж байна. Үүний 60 хувь буюу 225,851 өрх утааг үйлдвэрлэж байна. Яг ийм тооны магад үүнээс ч их яндан Улаанбаатарт бий. Тэдгээр яндангууд яг одоо утааг суунаглуулж байгаа.
Нүүрсний брэндүүд /Сонгомолууд нь/
-
Шарын гол
-
Алаг толгой
-
Налайх
-
Багануур
"Нэгэнт л би нүүрсний тал дээр эксперт гэж өөрийгөө нэрлэсэн юм чинь би та нарт гэж хэлэхэд"
Шарын голын нүүрс Алаг толгой хоёр зууханд их нүнжиггүй. Төмрийн муутгаад байдаг юм шатаагаад эдэлгээг нь үрээд байдаг. Асалт сайн, ноцохдоо ч хурдан гэвч яг ассан шигээ хурдан дуусдаг. Өнгө зүсний хувьд Алагтолгой гялгар биш алагдуу, барзгар харин шарын голын нүүрс гялтайсан ширхэг сайтай царайлаг шүү.
Эдгээр хоёр нүүрс дээр Налайх энэ гурав яг л түргэн хоолны газар лугаа хурдан асаад утааг хурдан үйлдвэрлээд нүд ирмэхийн зуур л ахиж нүүрс хийх болчихдог юм. Хамгийн гол нь тортог арай бага.
Багануурын нүүрс бол тортог маш ихтэй. Нүүрсээ зуухандаа хийхэд бээлий тас хар болно. Тэгээд асалт удаан гэхдээ.Дулаанаа удаан барьдаг. Гэвч утаа гэж найгүй гарна. Мөн үнс тортог гэдгийг нэг үйлдвэрлэнэ. Мэдээж шатах зориулалттай нүүрсэнд ямар буруу байхав.
“Утааг багасгах гэдэг нь Агаарын бохирдлыг багасгана гэдэгтээ утга нэг юм”
Бид шингэнэ түлш рүү шилжихээр хангалттай хэрэглээний соёл хариуцлагыг суугаагүй байгаа. Энэ нь цаг хугацааны асуудал л даа үүнд бэлтгэлжилт хэрэгтэй. Наад зах нь ганц халуун тогооноос алдрай бяцхан хүүхдүүдээ түлэх гэх мэт асуудал гарч байна. Мөн галаа ч түлэхдээ болгоомж асар муу нэг үгээр хэрэглээний ахуйн соёл суугаагүй л байна.
Үүн дээр газны хэрэглээ нэвтэрвэл нэг талаар аюул юм. Шингэнэ түлш рүү шилжсэнээр утааны асуудлаа шийдсэн орон бий Япон, Солонгос гэх мэт. Гэхдээ газтай харьцах, халуун тогоотой харьцахаас хүнд илүү нягт нямбай байдлыг шаардана.
200 мянган өрхийн асуудал гэр хорооллын дахин төлөвлөлтөөр шийдэгдэхэд хялбар байгаа ч энэ нь улстөрийн давтамжтай сонголтуудаас ухарсаар байсан дэвшил юм.
Одоо яах вэ?
-
Утааны сэдэв улирлын чанартай биш юм.
-
Утааг багасгах хамгийн том шийдэл гэр хорооллын дахин төлөвлөлт.
-
Ганцхан өрхийн яндангууд бус мотор техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэл ч мөн адил утааг үйлвэрлэгч юм.
-
Та тамхи татдаг бол энэ мөн хувь нэмэр юм шүү.
-
Утааны эсрэг тэмцэе дуу хоолой гэхээс илүү бодит ажил хэрэгтэй байна. Энэ нь нөлөөллийн ажлаас илүү бодит хандах хэрэгтэй.
Утаачин: Б.Баярцэнгэл