УИХ-ын гишүүд
2016.11.14

Төсөв тойрсон гишүүдийн байр суурь

Засгийн газар хямрал хүндрэлийг буруу тооцоолсон, тооцоо судалгаагүйгээр төсөв боловсруулан батлууллаа гэж үзлээ.

Засгийн газар зарлагаа танахдаа хавтгайруулсан таналтийг хийсэн гэж буруутгалаа. Үүгээр бол эрүүл мэнд, боловсролын гэх онцгой салбарууд ирэх онд хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллах шаардлагатай болж байна. Жил бүр л төсөв нь танагддаг тус салбарууд ирэх жил багагүй зовлон үзэх нь төсвөөр харагдаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Орлого нэмэгдэх боломжгүй зардал танасан ийм  л төсөв боллоо. Бүх салбарын урсгал төсвийг нэг хувиар бууруулна гэж хатуу заалт орсон. Энэ бол нилээн хүндрэлтэй. Боловсролын, эрүүл мэндийн салбарт хүнд тусах байх.  

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Танагдсан хэмжээгээрээ хэрэгтэй хөрөнгө оруулалт руу зарцуулах боломжийг бий болгох. Тийм учир төрийн албаа эргэн харах хэрэгтэй. Дээр нь нийгмийн даатгалын тогтолцоогоо төрөөс ангид тустай болгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Үндсэн хуульд манаач болж суугаа цэцийнхэн шүүгчийнхээ, прукорорын цалингаас бага байж болохгүй гэсэн логикоор явж байгаа боловуу гэж бодож байна.