Ирэх онд хаанаас зээл авч, ямар ямар обьектуудыг хувьчлах вэ?
2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ингээд төсвийн талаар зарим мэдээллийг багцлан хүргэе.
2017 оны төсвийг дараах байдлаар батлав
- Орлого: 6 их наяд 160.2 тэрбум төгрөг
- Зарлага: 8 их наяд 568.2 тэрбум төгрөг
- Алдагдал: 2 их наяд 408.7 тэрбум төгрөг
- Эдийн засгийн өсөлт: 3 хувь
-Татвар: Нэг ч татвар нэмэхгүй: Гааль болон татварын менежментийг сайжруулна
-Ханш: Төсвийг батлахдаа долларын ханшийг 2400 төгрөг байхаар тооцсон
Энэ өвөлд багтааж эхлүүлэх төслүүд
- Тавантолгой, Төмөр зам
- ТЭЦ 3 станцын өргөтгөл
- Гацуурт төсөл
Зээл болон өр
ОУВС, БНХАУ, АНУ, Япон зэрэг улсуудаас хугацааны хувьд 20 жилээс доошгүй, 2 хувийн хүүтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан байна.
- Олон улсын валютын сан: Өөдрөгөөр төсөөлбөл 2017 оны 1 дүгээр сард багтаж, Олон улсын валютын сангийн хөтөлбөр манай улсад хэрэгжих эсэх нь тодорхой болно. 400-500 сая ам.доллар байх болов уу гэж тооцож байна.
- БНХАУ: Хөнгөлөлттэй зээлийн хүсэлт тавьсан. Энэ сард эхний уулзалтууд хийнэ. Хятадын цагаан сар буюу 1 дүгээр сарын 28-наас өмнө хэлэлцээрийг шийдэх хүсэл Монголд талд байгаа.
- Бонд гаргах: Ирэх жил 2.5 орчим их наяд төгрөгийн үнэт цаас шинээр гарах эрхийг УИХ-аас Засгийн газарт өгсөн.
Хувьчлах обьектууд
-Төрийн банк 75 тэрбум
-Хөрөнгийн бирж 20 тэрбум
-Оргил рашаан сувилал 7 тэрбум
-Монголын цахилгаан холбоо 7.6 тэрбум
-Монгол шуудан 20 тэрбум
-“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” 30 тэрбум
Олны анхаарлын төвд байсан зарим санхүүжилтүүд төсөвт хэрхэн суув?
- МСҮТ-ий санхүүжилтэд 9 тэрбум төгрөг
- Хүүхдийн мөнгөнд 60 хувь нь бэлнээр, 40 хувь нь нэрийн данс үүсгэж, 2019 оноос олгоно.
- Чалкогийн өрөнд өгөх 90 тэрбум төгрөг /үүгээр өр дуусна./
- Төрийн албан хаагчдын 36 сарын нэмэгдэл хуучин хэвээр үлдсэн. /ЗГ төсөвд 12 сар гэж оруулж ирсэн нь УИХ дээр дэмжлэг аваагүй/
- Хүүхэд харах үйлчилгээний төсөв тус тус суув
Вальтын ханшийн талаарх Сангийн сайдын байр суурь
"Валютын ханш сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байна. Засгийн газар хяналтаа алдахгүй байх дээр анхаарч байгаа. Гол бэрхшээл бол Монгол Улс руу орох валютын урсгал саарсантай холбоотой.
Өнгөрсөн жилүүдэд 7 их наяд 954 орчим тэрбум төгрөгийг зах зээл рүү хэвлэж оруулсан. Энэ нь валютын эрэлтийг нэмэгдүүлсэн юм. Энэ эрэлтийг хангахын тулд Монголбанк валютынхаа нөөцийг шавхсан.
Валютын ханш энэ оны төгсгөл, ирэх оны ихээр жаахан буурах байх. Эцсийн байдлаар шийдвэр гараагүй болохоор одоо хэлэх юм алга. Ойрын хугацаанд эргэж мэдээлнэ."