Эдийн засагт онцгой ач холбогдолтой төслүүдээ танилцуулав
2016.11.14

Эдийн засагт онцгой ач холбогдолтой төслүүдээ танилцуулав

Нийгэм эдийн засгийн таагүй үед шинээр бүрэлдсэн Засгийн газар 100 хоногт эдийн засгийг тогтворжуулах суурь үндэслэлүүдээ боловсруулж, хэтийн төлөвт уялдуулсан олон бодлого шийдвэрүүд гарган ажиллаж байгаа билээ.

Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүд салбарын яамдын санал бодлыг сонсож, бодлого шийдвэрээ нэгтэх үүднээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж байна. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд “Эдийн засгийн хүндрэлээс гарах тогтворжуулах хөтөлбөр”-т тусгасан төсөл хөтөлбөр, арга хэмжээний танилцуулгыг өнгөрөгч баасан гаригт хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд ЗТХЯ-д ажиллаж, Хямралыг даван туулах хөтөлбөрөө - ийнхүү эцэслэн ярилцсан юм. Тус яамнаас улс орны эдийн засагт онцгой чухал ач холбогдолтой нэн түрүүнд хэрэгжүүлэх шаардлагатай 6 гол төсөл хөтөлбөрийг онцдон танилцууллаа.

Үүнд:

1. Иргэний нисэхийн үйлчилгээнд Олон улсын стандарт, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, энэ ажлын хүрээнд харилцан ажиллах чадамж бүхий систем Болон өгөгдлийн нэгдсэн системийг бий болгох.

2. Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулах, хэрэгжүүлэх.

3.  Нарийнсухайт- Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулах.

4.  Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан Эрдэнэт-Овоот, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх.

 5.  Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг дуусгах.

 6. Богдхан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх зэрэг ажлуудыг онцолсон юм.

Дамжин өнгөрөх нислэгийн тоог 5-10 хувиар нэмэгдүүлэх боломжтой

Иргэний нисэхийн үйлчил- гээнд Олон улсын стандарт, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх ажлын хүрээнд харилцан ажиллах чадамж бүхий систем болон өгөгдлийн нэгдсэн системийг бий болгосноор агаарын хөлгийг тохиромжгүй нислэгийн өндөрт орохоос сэргийлэн удаан хугацаагаар түлш зарцуулахыг зогсоох давуу талтай талаар тус яамнаас мэдээллээ. Мөн агаарын зайн багтаамж нэмэгдэж, дамжин өнгөрөх нислэгийн тоог 5-10 хувиар нэмэгдүүлэх ач холбогдолтой аж. Гол давуу тал нь тодорхой тооны зөрчлийг бууруулах бөгөөд үр ашигтай агаарын замыг бий болгох зорилготой юм.

Дэлхийн зах зээлд өрсөлдөх бас нэгэн боломж

Сүүлийн жилүүдийн ачаа, зорчигч тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн сүлжээг өргөжүүлэх боломж, шаардлага үүсээд байгааг дээрх танилцуулгын үеэр ЗТХЯ- ны удирддагууд онцоллоо.

Азийн авто замын сүлжээгээр автотээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулах, хэрэгжүүлснээр хөрш зэргэлдээ болон  гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харил- цааг хөгжүүлэх,худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байна.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монголын тээвэрчид гуравдагч улс орнууд руу тээвэрлэлт гүйцэтгэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц  нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болох юм. Мөн Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэхээс гадна Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж манай улсын эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэдгийг ЗТХЯ-ыхан танилцууллаа.

Ингэснээр Ази-Европыг  хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөж, авто замын дамжин өнгөрөх тээвэрлэлт эхлэхтэй холбогдуулан Азийн авто замын сүлжээний АНЗ болон АН4 авто замуудад орчин үеийн дэвшилтэт авто замын тоноглол, төлбөр хураах системийг нэвтрүүлэх, олон улсын авто замын дагууд жолооч, зорчигчдын ая тухтай амрах үйлчилгээний цогцолбор, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний төвүүдийг байгуулах зэрэг боломжууд бүрдэнэ гэдгийг хэллээ.

Тээврийн зардлыг гурав дахин бууруулах боломжтой

Зам, тээврийн хөгжлийн яамнаас эдийн засагт ач холбогдолтой хэмээн үзэж буй бас нэгэн төсөл бол Эрдэнэт- Овоот, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам. Зүүн хойд Азийн эдийн засгийн бага хурлаас 2000 онд тээврийн коридорыг тодорхойлсон нь бий. Эдгээр коридорын нэг нь Монгол Улсын төмөр замын хэтийн төлөвтэй уялдуулан “Боорж- Эрээнцав-Чойбалсан-Хөөт- Бичигт-Чанчунь чиглэлийг улс, бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжилд чухал ач холбогдолтой” гэж тэмдэглэл гарсан байдаг.

Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолоор Хөөт-Бичигт чиглэлийн 216 км төмөр замыг нарийн царигийн стандартын буюу 1435 мм-ийн царигтай байхаар тусгасан. Энэ нь цаашлаад БНХАУ-ын төмөр замаар дамжин өнгөрч далайн боомтоор гуравдагч оронд бүтээгдэхүүн тээвэрлэх боломж үүсэх юм.

Уул уурхайн экспортоос хамааралтайгаар өсөж буй эдийн засагтай орны хувьд эрсдэлийг бууруулах нэг арга зам нь үнийн ба үнийн бус өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж болох төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх ёстой. Энэхүү төслийг хэрэжүүлснээр нүүрсний экспортыг дэмжихээс гадна Монголын нутаг дэвсгэрийн доторх тээврийн өртгийг бууруулах боломж бүрдэх юм.

Мөн орон нутагт ажлын байр нэмэгдэн, дэд бүтцийн сүлжээ хөгжиж, Монгол Улсын экспортын өрсөлдөх чадвар дээшилж, тээвэрлэх гол ачаа болох нүүрсний Монгол Улсын нутаг дэвсгэр дэх тээврийн зардлыг 2.5-аас 3 дахин бууруулах давуу талтай гэдгийг ЗТХЯ-аас ажлын хэсгийнхэнд танилцууллаа. Хөөт-Бичигт чиглэлд жилд 23.9 сая тонн ачаа тээвэрлэнэ гэсэн судалгаа гарсан байгаа бөгөөд төмөр замын тээврийн тарифыг 3.3 ам.долларын цент байхаар тооцсон бөгөөд хөрөнгө оруулалтаа 11.6 жилд нөхөх тооцоог гаргаад байгаа аж.

Үүнээс гадна төмөр замын хойд коридорын Эрдэнэт- Овоот чиглэлийн төмөр замын ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг            эдийн засгийн эргэлтэд оруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, тухайн бүс нутгийн худалдааны тээврийг хөнгөвчилснөөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц болно хэмээн тооцоолжээ.

Эрдэнэтийн салбар шугамыг өргөжүүлснээр Монгол Улсын баруун хойд бүс нутгийн ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нээж жилдээ 10-15 сая тонн бүтээгдэхүүн            тээвэрлэх, цаашид ОХУ-ын Тува улсын Кызылтэй холбогдсоноор Тувагийн 14 тэрбум тоннын таамаг нөөц, 2,5 тэрбум тоннын батлагдсан нөөц бүхий Улуг-Хемийн нүүрсний сав газрын ордуудаас жилдээ 47 хүртэлх сая тонн нүүрсийг Монгол Улсаар дамжуулан тээвэрлэх бололцоотой болох юм байна.

Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор эхний жилд 10 сая тн ачаа тээвэрлэх бөгөөд хоёр дахь жилээс эхлэн тээвэрлэх ачааны хэмжээ ихсэж, жилд 20 хүртэл сая тн ачаа тээвэрлэх аж.

Уул уурхайн экспортоос хамааралтайгаар өсөж буй эдийн засагтай орны хувьд эрсдэлийг бууруулах нэг арга зам нь үнийн ба үнийн бус өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж болох төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд үүнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл чухал ач холбогдолтой.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монголын эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад дорвитой хувь нэмэр оруулна гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд хэллээ. Энэхүү төсөл 2019 онд ашиглалтад орвол 2020 онд ашиглалтын үйл ажиллагаанаас хамаараад аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 43.8 тэрбум төгрөг төлөх боломжтой жишээг дурдлаа.

Нийслэлчүүдийн тулгамдаад буй асуудлыг Богдхан төмөр зам төсөл шийднэ

Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Рашаант өртөөнөөс салбарлан Улаанбаатар хотыг баруун урд талаар Богдхан уулын өвөрт байрлах Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын орчмоор дайран тойрон гарч Улаанбаатар төмөр замын Мааньт өртөөтэй холбогдох   шинэ  “Богдхан” төмөр замыг барих урьдчилсан техник            эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг бэлтгээд байгааг танилцууллаа.

Энэхүү төмөр замын шинэ шугамыг барьж байгуулснаар Улаанбаатар төмөр замын дамжин өнгөрөх болон бусад ачаа тээврийг түүгээр явуулж, Улаанбаатар хотын дундуур өнгөрч буй төмөр замын одоогийн шугамаар зөвхөн олон улсын болон орон нутгийн зорчигчийн         галт    тэргийг

явуулах, мөн шугамыг хотын нийтийн зорчигч         тээвэрт ашиглах бололцоо бүрдэх аж. Улаанбаатар хотын дундуур , гарч баигаа төмөр зам хотыг хоёр хэсэгт хуваадаг тул түгжрэлийн гол хэсэг нь хот орчмын нутаг дэвсгэрт байрлах төмөр зам, авто замтай огтлолцсон 32 гарам байдаг аж.

Ачааны галт тэргийг хот дундуур явахгүй болгосноор босоо тэнхлэгийн авто замуудаар саадгүй нэвтэрч авто замын түгжрэл буурах ач холбогдолтой юм байна. Мөн төмөр замаар явж буй - транзит болон экспорт, импортын ачаануудын дотор бүх төрлийн хортой, тэсэрч дэлбэрэх аюултай, химийн хортой ачаанууд дайран өнгөрч нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл байддыг зөрчиж байгаа асуудал шийдэгдэх юм байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын хүн амын төвлөрөлтэй холбоотой сүүлийн үед нэмэгдэж буй хүндрэлүүд болох галт тэргэнд дайрагдах, ачааны галт тэрэг авто машинтай мөргөлдөх ослууд гарахгүй, иргэдийн аюулгүй байдлыг хангах давуу талтайг хэлж байлаа. Үүнээс гадна төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний дуу чимээнээс үүдэн хотын оршин суугчдад учруулж буй дуу шуугианы бохирдлыг арилгах ач холбогдолтой бөгөөд 35 км энэхүү төмөр замыг хотын зорчигч тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой аж.