ЧД-ийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх гардууллаа
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль энэ сарын 19, 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж МАН-30 мандат, АН-5 мандат авсан.
Дүүргийн Сонгуулийн хорооноос дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон нэр дэвшигчдэд төлөөлөгчийн Түр үнэмлэх гардуулах ёслолын арга хэмжээ дүүргийн “Ёслол хүндэтгэлийн танхим”-д 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Тус арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож, баяр хүргэж үг хэллээ.
Засаг дарга Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Сонгууль бол төрийн ажил байдаг. Тиймээс дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас сонгуулийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, ажилласан. Цаашид сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас хамтарч, дэмжиж ажиллана” гэдгийг онцолсон юм. Төлөөлөгчдийн Түр үнэмлэхийг дүүргийн Сонгуулийн хорооны дарга А.Дамцагдорж болон Сонгуулийн хорооны гишүүд гардуулж өгсөн юм.