Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал, зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа нар дүүргийн Прокурорын газар, дүүрэг дэх Замын Цагдаагийн тасаг, Цагдаагийн 1,2 дугаар хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бүртгэх, судалгаа тайланг нэгтгэх, иргэдэд үйлчлэх ая тухтай нөхцөл бүдүүлэх, Цагдаагийн байгууллагын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийтийн эзэмшлийн гудамж талбайг камержуулах ажлын хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас 2012-2016 онд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачилж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд 1-19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт хяналтын 270 ширхэг камер суурьлуулснаар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэх хулгай болон дээрмийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, хэргийн илрүүлэлтийг цаг алдалгүй илрүүлж дүүргийн хэмжээнд хулгайн гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй байна.
Дүүргийн иргэд, оршин суугчдын идэвх, санаачлагад суурилсан хяналтыг бий болгож, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор 1000 гаруй Нийтийн эргүүл ажилласнаар Цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага мэдээлэлийн тоо ихэсч, гэмт хэргийн гаралт буурч, хэргийн илрүүлэлт өссөн үзүүлэлттэй байна.
Мөн үеэр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ,дүүргийн Прокурорын газар, дүүрэг дэх Замын Цагдаагийн тасаг, Цагдаагийн 1,2 дугаар хэлтсийн удирдлагуудтай замын хөдөлгөөний нягтрал ихтэй ТЭДИ төв, Бөмбөгөр худалдааны төвийн орчмын замын хөдөлгөөнийг сааруулах, түрээслэгч нарын болон үйлчлүүлэгч нарын автомашины зогсоолыг сайжруулах, Цагдаагийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, камержуулалтын ашиглалт, хамгаалалт, тоог нэмэгдүүлэх, 2017 оны нийгэм эдийн засгийн зорилтонд тусгах санал болон цаашид хамтран ажиллах талаар харилцан санал бодлоо хуваалцлаа