Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар боллоо
2016.09.28

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар боллоо

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын орлогч дарга Юнь Мэнже тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм.

 Уулзалтын үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ахан дүүсийн харилцаа тогтоож хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, дараах 3 чиглэлд ойрын хугацаанд хамтран ажиллах хүсэлтээ гаргалаа.
•    Чингэлтэй дүүргийн ногоон байгууламжийг сайжруулах, бичил цэцэрлэгүүдийн тоог нэмэгдүүлэх, Чингэлтэй хайрхан уулын ойжуулалтын ажилд Манжуур хотын туршлагыг судалж, мэргэжлийн багийг ажиллуулах 
•    Мөн дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Манжуур хотын зах зээлд борлуулах замаар өрхийн орлогыг нэмэдүүлэх, энэ талаар хамтын ажиллагааны хүрээнд үзэсгэлэн худалдаа зохион байгуулах 
•    Гэр хороололын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны хороолол барих ажлыг 2  тал санаачлан эхлүүлэх.  

ӨМӨЗО-ны Манжуур хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын даргын орлогч дарга Юнь Мэнже, хоёр талын хамтын ажиллагааг сэргээж, хамтран ажиллах тухай хүсэлтийг найрсагаар хүлээн авсанд талархаж илэрхийлж, хот тохижилт, бүтээн байгуулалт, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.

Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг энэ оны 12 дугаар сард Манжуур хотод албан ёсоор айлчилж, хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулахыг хүсэж байгаагаа тодотгон хэллээ.

Санамж бичиг байгуулсанаар хоёр тал харилцан ашигтай, нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, сонирхож буй асуудлаар хамтран ажиллах, 2 талын харилцаанд ихээхэн дэмжлэг болж,  бүхий л салбарт хамтран ажиллах боломжийг нээх юм.