Чингэлтэй дүүрэгт Эрээн хотын ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид айлчлал хийв
2016.10.24

Чингэлтэй дүүрэгт Эрээн хотын ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид айлчлал хийв

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн их хурлын хамтын ажиллагааны хүрээнд тус хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын байнгын хорооны дарга Ж.Оюунчимэг тэргүүтэй Төлөөлөгчид энэ сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүрэгт албан ёсны айлчлал хийлээ. 

Төлөөлөгчдийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа. Уулзалтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нарын албаны хүмүүс байлцав.

Уулзалтын үеэр дүүргийн хөрөнгө оруулалтаар  12 дугаар хороонд баригдсан Өрхийн эрүүл мэндийн жишиг төвийн талаар товч танилцуулж, тоног төхөөрөмжийн тусламж, дэмжлэг үзүүлэх  боломжийн талаар санал солилцлоо.

БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан Хүүхдийн амбулаторит Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлаас 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлаж байсан юм. 

Төлөөлөгчид дүүргийн хөрөнгө оруулалтаар 12 дугаар хороонд баригдсан Өрхийн эрүүл мэндийн загвар төвийн барилга болон  14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Хүүхдийн амбулаторийн үйл ажиллагаатай танилцлаа.