Малчдын зээлийг Хүний хөгжил сангаас өгнө
2010.11.02

Малчдын зээлийг Хүний хөгжил сангаас өгнө

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Ганхуяг, С.Бямбацогт, Х.Баделхан,  Н.Батбаяр нар Засгийн газраас үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.

“Нэг талаас 2009-2010 оны өвөлжилт хүндэрч, мал сүрэг нь хорогдон, зарим аймаг сумын малчид амьжиргааны эх үүсвэргүй болж, малчдын амьдралын түвшин үлэмж хэмжээгээр дордсон, нөгөө талаас Банкны салбарт энэ оны 02 дугаар сарын эцсийн байдлаар малчдын зээлийн хэмжээ 64.1 тэрбум төгрөг байгаа.

Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт хишиг, хувийг хүртээхдээ малчдын хувьд тэдгээрийн банкинд тавьсан зээлийн өрийг төлөх арга замыг хэрэглэх нь  мөнгөний ханш бууралт буюу инфляцийг хөөрөгдөхгүй байж, малгүйжилтээс нийгэмд учрах сөрөг нөлөөллүүдээс ангижрахад дөхөм болж, үр дүнд нь шилжилт хөдөлгөөнөөс үүсэх төлөвлөгдөөгүй нэмэлт зардал, үйлчилгээний хүндрэлүүдээс ангижрах чухал ач холбогдолтой юм” хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа аж.

Түүнчлэн уг тогтоолоор зохицуулах эрх зүйн харилцаа нь иргэний эрх зүй дэх өр болон шаардах эрх шилжих, үүргийг тооцож дуусгавар болгох, бизнесийн эрх зүй дэх үнэт цаас гаргах, мөн Төрөөс ард иргэддээ хүртээх хишиг, хувь зэрэг ойлголтыг хамарсан харьцангуй төвөгтэй,  холимог харилцаа тул холбогдох хууль тогтоомжийн заалтыг үндэслэн тусгасан байна.

УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа энэ үед уг хуулийг улсын төсөвтэй уялдуулан хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү хэмээн хуулийн төсөл өргөн барьсан гишүүд УИХ-ын даргаас хүслээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.