Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдлаа
Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр тогтоолын нэрийг “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” гэж өөрчилсөн байна.
С.Баярцогт гишүүн асуулт асуув
С.Бямбацогт гишүүн асуултанд хариулав
Арьс ширний түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар хийж байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, улмаар тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Н.Энхболд гишүүн санал хэлэв
С.Баямбацогт:
Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасны дараа чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 84.4 хувь нь дэмжсэнээр “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдлаа. Тогтоолыг 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх юм.