2016.10.05
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр /2016.10.05/ хуралдлаа.
Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Д.Цогтбаатар, Ц.Цогзолмаа болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хуульчдын холбоо зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Хуралдаанаар ажлын дэд хэсгээс танилцуулсан болон холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг хэлэлцлээ