Намрын ногоон өдрүүд 2016 болж байна
“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа “Мишээл” экспо төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга М.Энхболд, Хүнс хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон үндэсний үйлдвэрлэгчид, иргэд оролцлоо.
11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “ Намын ногоон өдрүүд” үзэсгэлэнг нээж Хүнс хөдөө аж ахуйн сайд П. Сэргэлэн хэлэхдээ” Монгол орны малын тоо толгой улам өсөж 57,5 саяд хүрч, түүхэндээ анх удаа 19 сая гаруй төл мал хүлээн авсан гэдгийг онцлон тэмдэглээд, газар тариалангийн салбарт ч амжилт өөд үзүүлэлтүүд гарч байгааг дурьдлаа.
Энэ жилийн “ Намрын ногоон өдрүүд”ийн гол онцлог нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ,Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны дагуу хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, малын түүхий эдээр хийсэн бараа бүтээгдхүүнийг нийслэлийн хэрэглэгчдэд шууд худалдах зорилго тавьсаныг онцоллоо. Алтан намар цаг айл бүхэнд эрүүл хүнс хүргэж, эрүүл монгол иргэнтэй улс болох том зорилтыг ч тавьсаныг хэллээ.