Зах зээлийн үед үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн
Алтны татварын 2.5%-ыг 5% болгохыг яагаад эсэргүүцээд байгааг нь ойлгохгүй байна.
Монгол улс чинь хуультай дүрэмтэй, татвартай, цагдаатай юм байгаа биз дээ, ЗГ татвараа авна гээд оруулаад ирэхээр авч чадахгүй гээд басамжлаад байж болохгүй.
Алтны татвар 2.5% буурснаас болж алтны хэмжээ нэмэгдсэн гэж яриад байдаг, би үүнтэй санал нийлэхгүй байна. Урт нэртэй хуулийг чөлөөтэй болгосноор алтны олборлолт нэмэгдсэн. Үндэсний баялаг гэдэг чинь алт юм уу, хүн юм уу.
Би бол үндэсний баялгийг хариуцлага гэж боддог. Хариуцлагыг сайжруулж сахилга батыг тооцсноор асар их хэмжээний үндэсний баялгийг бүтээж чаддаг.
Мөн тамхины татварыг өсгөхийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ? Тамхи татаж байгаа хүнийг харахаар мөнгөө шатаагаад байгаа хүн шиг харагддаг. Тамхи үйлдвэрлэгчдийг дэмжээд, татвар нэмэхийг нь эсэргүүцээд байгаа гишүүдийг ойлгохгүй байна.
Онцгой албан татвар дээр эргэж харж болдоггүй юм уу. Улс орон татвар төлөхгүйгээр амьдрана гэж байхгүй.