УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2016.09.09

Ахмадуудын хувьд өнөөдөр хар өдөр тохиож байна

Хамтын тэтгэврийн тухай хуулийг дөнгөж сая хүчингүй болголоо.

Ахмад настанд төрөөс үзүүлэх хайр халамжийг бий болгосон томоохон хуулийг хүчингүй болголоо.

Мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг зүйл хийсэнд нь харамсаж байна.

Ахмадуудын хувьд өнөөдөр хар өдөр тохиож байна.

Манай гишүүд нийгмийн даатгалын сангийн талаар ойлголт муутай байдаг юм байна.

Нийгмийн даатгалын 5 төрлийн сан байдаг. Эрүүл мэнд, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол гэсэн 3 сан өнөөдөр ашигтай байгаа. Ерөнхий сайд нийгмийн даатгалын сан бүхэлдээ алдагдалтай байгаа мэт яриад байх юм.

Тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн датгалын сан хоёр нойл үзүүлэлттэй байгаа. Энэ хоёр сан угаасаа алдагдалтай явж байдаг.

Үүнд сангийн яам 140 гаруй тэрбум төгрөгийг төсвөөс өгөх хөрөнгө оруулалтаа одоо хүртэл өгөөгүй байгаа.

Үе үеийн сангийн сайд нар энэ мөнгийг өгөөгүй, энэнээс болоод тэтгэврийн даатгалын сан алдагдалд орсон шүү.