Бидний ялалт ард түмний ялалт байх болно
2016.06.09

Бидний ялалт ард түмний ялалт байх болно

МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ батламжийг гардууллаа.

Тус намын нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 29 настай, ахмад нь 63-тай бөгөөд 16 нь эмэгтэй. Мөн олонх нь шинэ залуучууд, анх удаа нэр дэвшиж байгаа 36 хүн байгаа аж. Батламж гардуулах үйл ажиллагааг нээж, МАН-ын дарга М.Энхболд “Ирэх дөрвөн жилийн төрийн жолоог хэнд атгуулах вэ гэдгийг шийдэх, Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрхээ хэрэгжүүлэх чухал үе ирээд байна. МАН-д упс төр, эдийн засаг, аюулгүй байдлын түүчээ болох түүхэн үүрэг оногдож байгаа. Тиймээс энэ удаагийн сонгуульд манай намд алдах эрх байхгүй. Ялалтын төлөө хамтдаа зүтгэе.

Бидний ялалт ард түмний ялапт байх болно” гэсэн юм. Хамгийн эхний батламжийг Төв аймагт нэр дэвшигч намын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, МАН-ын хамгийн ахмад настай гишүүн болох Д.Дэмбэрэл гардуупж өглөө. Үүний дараа нэрсийн жагсаалтын дагуу УИХ- ын сонгуульд оролцогчдод батламжийг нь гардуулж, намтрыг нь видеогоор танхимд суусан иргэдэд танилцуупсан. Харин хаалтын үгийг МАН- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлсэн юм. Тэрбээр “МАН нэр дэвшигчдээ боловсон хүчний нарийн шүүлтүүрээр гаргаж ирсэн. Ард түмний амны салхи, сэтгэлийн луужин Ардын намыг зааж байна. Тиймээс МАН ард түмэн ялахын ерөөл тавьж байна” гэлээ.