2016.06.08

АН-ын шинэчлэлийн багийнхан нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа

Нийслэлийн АН-ын шинэчлэлийн багийнхан нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.

НИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтэй нийт 330 нэр дэвшигч материалаа Нийслэлийн СЕХ-д ирүүлснээс 9 намын 238 нэр дэвшигч хуулийн шаардлага хангаж, нэр дэвших үнэмлэхээ гардан авсан байна.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг “Хоёр дахь удаагаа Нийслэлийн ИТХ-д нэр дэвшихээр нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа. Өнөөдрөөс эхлэн иргэдийнхээ төлөө ажиллах ажил маань эхэллээ” гэсэн юм.