УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг СХД -ийн 72 дугаар тойрогт нэр дэвших мандатаа гардан авлаа
2016.06.08

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг СХД -ийн 72 дугаар тойрогт нэр дэвших мандатаа гардан авлаа

2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг СХД-ийн 18,19,23,27,29-р хороодын нутаг дэвсгэрийг хамарсан 72 дугаар тойрогт АН-аас нэр дэвшихээр болж нэр дэвшигчийн мандатаа өчигдөр гардан авлаа.

Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 310 мянган хүн амтай, 32 хороотой томоохон дүүргийн төлөөлөл болж ажилласан бөгөөд энэ хугацаанд дүүргийн хөрөнгө оруулалтад ихээхэн анхаарч, гудамж төслийн хүрээнд олон замуудыг шинэчлэн засварлах ажилд багагүй хувь нэмрээ оруулж олон сургууль цэцэрлэгүүд ч шинээр үүд хаалгаа нээсэн юм.

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар ажиллаж эмэгтэй гишүүдийг ахлан Тамхины хяналтын тухай хуулиас эхпүүлэн Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хамтын тэтгэврийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай олон хуулиудыг санаачлан батлуулж чадсан.

Энэ тойрогт дахин нэр дэвшиж байгаагийн хувьд 72 дугаар тойрогтоо эхлүүлсэн ажлаа дуусгах, батлуулсан хуулийнхаа хэрэгжилтэнд хяналт тавьдаг.

Сонгинохайрхан дүүргийн 18, 19, 23, 27, 29 р хороог төлөөлж ажиллахаар сонгуульд орж буй Л.Эрдэнэчимэг гишүүнд Сонгинохайрхан дүүргийнхэн баяр хүргэж байна.