Даац, нягт үзэх Герман багаж танилцуулах сургалт боллоо
2016 оны 05-р сарын 02-ны өдөр Германы Магдебург хотын “НМР” компаний НМР жин хаях аргаар даац, нягтыг шалгах багаж танилцуулах сургалт боллоо.
Тус компани нь дээрх багажийн үйлдвэрлэлээр дагнасан 25 жилийн түүхтэй.
Уг багаж нь DIN EN ISO 9001:2008 гэрчилгээтэй, АСТМ болон европын старндартуудад нийцсэн, 30 см диаметртэй, 10 кг жингээр цохилт өгдөг, 0,02 нарийвчлалтай, хэмжих чадварын боломжит үзүүлэлт нь 0,009мм бөгөөд багажиндаа тухайн компаниас 2 жилийн баталгаатай, 20 жилийн сэлбэг нийлүүлэлттэй. Хэмжилтээ хийхдээ багажаа 1 хүн ажиллуулах боломжтой хөнгөн бөгөөд хурдан, нарийн шалгах боломжтой юм байна. Энэ багажийг Авто зам, төмөр зам, чулуун зам, суурийн буцаан дүүргэлт, инженерийн шугам сүлжээний ажил, нөхөөс зэрэг ажлуудад хэрэглэж болдог байна.
Сургалтанд НМР компаний захирал Gunnar Hennings ирж багажаа танилцуулж, авто замын 14 компаний 18 инженер техникийн ажилтнууд хамрагдлаа.
Хамтын ажиллагааны эхний ажлын хүрээнд хийгдсэн энэ сургалтанд хамрагдсан эхний 10 компанид хөнгөлөлттэй үнээр буюу /500 еврогоор хямд/ тус багажыг авах эрхийг олгохоор тохиролцлоо.